Эрүүгийн хэргийн төв архивт албан бичгийг ЦАХИМААР АВЧ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архив нь Нийслэл дэх дүүргүүдийн анхан шатны шүүхийн байнга, түр хадгалах, аймгууд дахь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байнга хадгалагдах эрүүгийн хэргүүдийг төвлөрүүлэн хадгалж, архив зүйн үйлчилгээ үзүүлдэг.

Энэ ажлын хүрээнд зөвхөн цагдаагийн байгууллага болон харьяа газруудаас 7 хоногт дунджаар 80-120 орчим албан бичиг хүлээн авч, ял шийтгүүлсэн иргэдийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарыг өгч байна.

Сүүлийн саруудад олон улсад дэгдээд буй шинэ төрлийн коронавирусийн /Covid-19/ халдвартай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй уялдуулан Эрүүгийн хэргийн төв архив нь албан бичгийг ehta@prokuror.mn цахим хаягаар хүлээн авч ажиллахаар боллоо.

Лавлах утас: 70111997, 324984

Top