Монголд 3 жил нуугдсан орос гэмт хэрэгтний шүүх хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

ОХУ-ын Эрхүү, Красноярск, Буриадад үнэтэй машин хулгайлан, зарж борлуулдаг байсан Оросын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн сүүлийн гишүүнийг шүүх хурал энэ сарын 12-нд эхэллээ.

Тус бүлэг 2015 оноос үйл ажиллагаагаа эхэлж, таван сарын дотор 15 ширхэг Lexus, Land Cruiser машин хулгайлж, иргэдэд 50 сая рублийн хохирол учруулсан байна. Тэд хулгайлсан машинаа ойд нууж байгаад хил давуулан зардаг байсан нь тогтоогджээ. Зарим машиныг Монголд зардаг байсан байна.

Бүлгийн гишүүдийг 2016 онд баривчилж, толгойлогчид нь 9.5 жил, хоёр гишүүнд 2.5-3 жилийн хорих ял оноож, нэг гишүүнийг тэнсэн харгалзсан. Харин тав дахь гишүүн нь гадаадад оргон зайлж байгаад өнгөрсөн оны 12 дугаар сард баривчлагдсан юм. Монголд гурван жил орогносон гэмт хэрэгтнийг манай цагдаагийнхан баривчилж, ОХУ-д хүлээлгэн өгсөн. Одоо түүнийг шүүх хурал Улаан-Үд хотод болж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жжжээүз(202.9.46.165) 2020 оны 03 сарын 16

Аралын дугаар давхцалтай жийпнүүд хулгайнх л байх даа

2  |  0
Хичээцгээe (192.82.71.91) 2020 оны 03 сарын 15

Одоогийн нөхцөл байдлыг зөвхөн эхлэл гэж үзэж байнадаа. Тиймээс хэдий хүртэл халдвар тархалт үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Өнгөрсөн саруудын өвчлөл нас баралтын тоог харьцуулж анализ хийгээд 1 халдвар авсан хүний цаана 10 хүн халдвартай байх 1 нас барсан хүний цаана 800 хүн халдвартай байх магадлалтайг тооцож гаргасан байна . Энэ тоо халдвар ихээр тархаж буй газруудад хамаатай болтой. Уушиг орлуулах аппаратгүй эсвэл хүрэлцэхгүйн улмаас өвчтнүүдээ алдаж буйг хэлсэн байна . Их Британи гэхэд хувь хүмүүс гэр бүлүүд өөрсдийгөө анхаарч давж гарах арга замыг сонгож буйгаа хэлж байна.

0  |  0
зочин (59.153.112.17) 2020 оны 03 сарын 15

хохирсон хүмүүс нь одоо болтол машинаа болон хохирлоо авч чадаагүй энэ талаар оросын элчин анхаармаар байх юмаа

0  |  0
Top