Хотын Захирагч С.Амарсайхан мэдээлэл хийнэ

2020 оны 03 сарын 28

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед  Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар олон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийж, нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, ХОТ-ын өмнө тулгамдсан асуудлын зохих гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэн ажиллахаар боллоо. Тус мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гурван давхарт хийх юм.

Хотын Захирагч С.Амарсайханы оролцох “ХОТ-ын мэдээллийн цаг”-ийн хуваарийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжуулах өдөр, цагийг хэвлэл мэдээллийнхэн ажилтан, сэтгүүлчид болон олон нийтэд урьдчилан мэдээлэх бөгөөд тухайн цагт иргэд та бүхэн ХОТ-ын даргатай шууд холбогдож сонирхсон асуултаа асууж болох юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.21.189) 2020 оны 04 сарын 02

amarsaihan duujin zam usan orgiluurtai n zailuulah heregtei. ulaanbaatart yu heregteig teneg tolgoi n oilgohgui ba

0  |  0
иргэ3(150.129.142.34) 2020 оны 03 сарын 27

Баянгол дүүргийн засаг дарга улс төрийн шоу хийхийн оронд зөвхөн дүүргийн байрууд дундах хогоо ирж үз.Богд ар хороолол дунд төрөлжсөн хогны сав байхгүй орчноор нэг цаас уут хөглөрсөн ийм л байна.Бүү улс төрж!!\nүндсэн ажлаа хий.4жилийн ажлын дүн муу.!

0  |  0
Top