С.Амарсайхан: Улс төрийн зорилгоор нийслэлийн бүтээн байгуулалтыг зориуд харлуулж байна

2020 оны 04 сарын 02

Улаанбаатар хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.04.02/ мэдээлэл хийлээ. Нийслэл хотод хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудыг нийгэм, эдийн засгийн хувьд эрэмбэлж иргэдийн ажил амьдралтай уялдуулж, дүүрэг хороодод тулгамдаж байгаа асуудал бүрт газар дээр нь очиж, холбогдох албаныхантай хамтран шийдвэрлэж байгааг хотын Захирагч мэдээллийнхээ эхэнд онцолж хэлсэн юм.

Өнгөрсөн 2019 оноос эхлэн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, банк санхүүгийн барьцаанд тавигдсан, хувийн эзэмшилд очсон олон нийтийн эдэлбэр газруудын судалгааг холбогдох албаныхан гаргасан байна. Үүнтэй холбогдуулан зарим томоохон газруудыг нийтийн эзэмшилд буцаан авч эхэлжээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хангалттай биш байгаа. Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай болохоор зорьж ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд Сүхбаатарын талбайн урд хэсэгт стандартын дагуу хийгдэх гэж байгаа тохижилтын асуудалд улс төрийн шинжтэй, иргэдэд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл тарааж байна. Улаанбаатар хот 2020 онд томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг засварлаж шинэчлэх, зориулалтын усалгааны системтэй  ногоон байгууламжтай талбай болгох ажлууд эхлээд явж байна” хэмээлээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд 1,8 га газарт хувийн хэвшилд олгосон газрыг нийтийн эзэмшилд буцаан авч,  хөлбөмбөг спортын томоохон байгууламж байгуулж байна. Мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах РЦНК төвийн баруун урд талд 2,4 га талбайд болон  Хан-уул дүүргийн 15 дугаар хороо Богд хааны ордон музейн орчимд цэцэрлэгт хүрээлэнгийн тохижуулалт хийгдэж байгаа билээ. Түүнчлэн Баянгол дүүргийн 1,3,4 дүгээр хорооны нутагт орших Төмөр замын арын цэцэрлэгт хүрээлэнд Авлигатай тэмцэх газарт орон сууцны зориулалтаар олгогдсон байсан захирамжийг цуцалж, нийт 4 га газарт “Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн” болгож тохижуулсан талаар хотын Захирагч дуулгалаа.

Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 1,8 га газар “UB констракшн” хэмээх  компанийн эзэмшилд орж, 10 сая долларын банкны барьцаанд тавигдсан байсныг таслан зогсоож нийтийн эдэлбэр газар болгон тохижуулж эхэлсэн талаар хотын Захирагч С.Амарсайхан онцоллоо.

Тэрбээр хэлэхдээ “Сүхбаатарын талбайн урд хэсэг 2006 онд хувийн эзэмшилд олгосон байдлыг 2019 онд газар эзэмших эрхийг нь цуцалж, нийтийн эзэмшилд авсан. Үүнээс хойш олон нийтээс санал авч, зураг төслийн уралдаан зохион байгуулж цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил эхлээд явж байна. Тохижилтын хүрээнд автомат усалгаатай, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөж байна. Мэргэжлийн байгууллагын зөвлөмж, иргэдийн санал, нарийвчилсан зураг төслийн дагуу олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламж хийгдэнэ. Тохижилтыг ямар нэгэн хувийн компани гүйцэтгээгүй, нийслэлийн Тохижилт үйлчилгээний 100 гаруй ажилтан албан хаагчид хийж байгаа. Улс төрийн зорилгоор иргэдэд буруу мэдээлэл өгч, төрийн захиргааны байгууллага иргэдийг хооронд нь талцуулж, улс төрийн болон хувийн, бизнесийн ашиг сонжоо хайсан хүмүүс бүтээн байгуулалтыг зориуд харлуулж байна” гэв.

Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг эзэмшиж байсан “UB констракшн” компанийнхан шүүхээр заргалдаж эхэлсэн бөгөөд газрыг буцааж авахын тулд зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байгааг хотын Захирагч дуулгаад, Сүхбаатарын талбайн урд хэсгийн нийтийн эдэлбэрийг ногоон байгууламж болгож тохижуулах ажил зогсохгүй гэдгийг онцолж хэллээ. Цаашид нийслэл хотод зориулалтын дагуу ашиглагдаагүй, хогийн цэг болсон газруудад иргэдээс санал асуулга авч тохижуулах аж. 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.179.208) 2020 оны 04 сарын 07

Ард тумний хэлмэгдэгсэдийн дурсгал гэж хүндэтгэж байсан жаахан хашаа байшинг хүмүүсийн сэтгэлийг ч хүндэтгэхгүй бас нэг нь нураачихаад л өндөр байшин бариад хэнийг ч эсэргүүцлийг үл тоон бариж байна үүнтэй нэг адил одоо хүмүүсийг турхирч дараа нь өөрсдөө та бидний хэний ч эсэргүүцлийг үл тоон өндөр байшинг сэтгэлдээ баричихсан нэгэн одоо цэцэрлэг хамгаалах сайхан сэтгэлтэн болж байна уу даа

0  |  0
Иргэн(66.181.179.208) 2020 оны 04 сарын 07

Уг нь ард тумэнд зөв зүйл эхлүүлэх гэж байна урьд нь энэ газрыг буулгаж өндөр байшин барих гэж байсныг зогсоож байсан дараагийн дарга нь гоё усан оргилууртай амралт зугаалгын орчин бүрдүүлэхээр ажиллаж байна ийм зүйл хийж энэ хэсэг ногоон байгууламжаа баталгаажуулж авахгүй бол дараа нь хэн нэг авилгач нь авчихаад л өндөр байшин босгохыг үгүйсгэх аргагүй хэн нэгэн энэ газрыг авна гэж бодож хүмүүсийг ажил хийлгэхгүй буруу тийш нь турхирч байх шиг

0  |  0
Зочин(66.181.184.116) 2020 оны 04 сарын 03

Буруу ойлгож байнаа Улс торийн зорилго бишээ Хумуунлэгийн гэхуудээ Нохцол байдал хэвийн биш Монгол тэр чигээрээ коронагийн болон эдийн засгийн хямралд ороод байхад цаг уеэ дэндуу мэдрэхгуй ажилгуйдэл ядууралд живж байгаа ард иргэдээ дэндуу бодохгуй бутээн байгуулалт нэрээр маш их хоронго урэх гэж байгаад иргэдийн дийлэнх дургуй байна Болих хэрэгтэй Бусад улсын хотын дарга нарыг хар Иргэдийнхээ толоо яаж ажиллаж байгааг

0  |  0
maakhuu shijee(139.5.216.221) 2020 оны 04 сарын 03

Хотын даргаа заавал барих хэрэгтэй бол талбайгаас800 метр гэр хорооллын хэдэн модон жорлон устгаад барьж болохгүй юу гандангийн дэнжийн 7,8 айлын газар дээр хэдэн айлыг байранд оруулаад бариад өгчих л дөө

0  |  0
Батдорж(202.21.109.88) 2020 оны 04 сарын 03

Бүтээн байгуулал тхийх гэсэн ажил болгоныг жадлан эсэргүүцэж байдаг улстөрөгчид гэж өөрсдийгөө нэрлэсэнэтгээдүүдийг ойшоолгүйгээр сэдсэн ажлаа үргэлжлүүлэн хийхийг хотын захирагчаас хүсэж ажлыг чинь дэмжмж байна

0  |  1
Zochin(103.212.116.195) 2020 оны 04 сарын 03

Сонгуулын өрсөлдөгчөө

0  |  0
зочин(139.5.218.139) 2020 оны 04 сарын 03

ХОТЫН ДАРГА ГЭЖ ЖИЖИГ ТОЛГОЙТОЙ ХҮНЭЭС ОЛИГТОЙ ЮМ ГАРАХГҮЙ ЭЭ. ХОТЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, СТАНДАРТ, ТӨЛӨВЛӨЛТ НЭН ТЭРГҮҮНД БАЙДАГ БОЛОХООС ИЙМЭРХҮҮ МЭТИЙН АЖИЛ НЬ БОЛ ХОТЫН ДАРГЫГ ХЭН БОЛОХ, ЯМАР ЧАДАМЖТАЙГ НЬ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ. ДЭНДҮҮ ЖИЖИГХЭН БАЙНА ДАА ЭДГЭЭР НУСГАЙ ЖААЛУУД.

1  |  1
Иргэн(192.82.68.61) 2020 оны 04 сарын 02

Иргэл гараад сайхан суучих газартай бол сайхан одоо бол сентрал ын урд хумуус их сууцгаах дуртай өөр суугаад байх газар ховор шүүү

0  |  0
Шилээ(192.82.76.125) 2020 оны 04 сарын 03

Хотын даргыг дэмжиж байнааа.

1  |  0
Дарь(192.82.76.125) 2020 оны 04 сарын 02

Таны сайхан сэтгэлийг ойлгож байна. Гэвч, КОВИД гэгч дайны байдлыг шаардаж байхад таныг сонгуульдаа бэлдэж байна л гэж хүмүүс бодно. Ажил тань сайн байгаа. Дараа нь хямралаас гарсаны дараа хийгээч дээ. Улаанбаатарын голд сайхан цэцэрлэг байх нь сайхан л даа.

0  |  0
Зочин(202.126.88.194) 2020 оны 04 сарын 02

Арай ч дээ өөр тулсан ажил их байгаадаа

0  |  0
Зочин(66.181.179.229) 2020 оны 04 сарын 02

Niislelchuudiin ami nas ayuliin irmegt tulj irsen baihad negch ard tumnii toloo ug duugardaggui baij iun buteen baiguulalt iun uls tor be chi ene uildleeree yg odoo zailah yostoigoo haruullaa.idej uuhaa zogsoo.Yarmag dahi tamgiin gazriin ordonoo ard tumnii toloo emneleg bolgo naad 3.2 terbumaaraa emneleg iumuu yduu irgeded une tolborgui oron suuts bairiad ogchih.Sogsooh gazar baina uu

0  |  0
Hishigt(202.21.108.31) 2020 оны 04 сарын 02

Honhtoi tsetserleg heniih be Ard tumnii omch, niiclelchuudiin omch, Amarcaihan ta anduuraad baina Niicleliin tatvar tologchdiin mongoor tohijuulagdcan ene talbaig ooriin ezemshliin omch shig uzej honhtoi tsetserlegiig nuraaj baigaag erc ecerguutsej bainaa, Ta naad ajilaa dariu zogcooj Ard tumnii cetgel canaag taivan baih bolomjoor hangaj ogno uu Ovchi zovlond cetgel tugshihiin hajuugaar bac nuraaj ,cuitgeed baihaa zogcoono uu.

0  |  0
Зочин(66.181.161.72) 2020 оны 04 сарын 02

Хэлсэн ярьсандаа цэцэрлэгт хүрээлэн л байгаасаы барилга барьчих магаднүй л байх

0  |  0
zo(202.179.27.144) 2020 оны 04 сарын 03

zow demjij bna.ard tumend heregtei

1  |  0
zochin(122.201.21.189) 2020 оны 04 сарын 03

mongol ulsad het ih zardal gargasan urelgen tosluud hereggui. ene tosovoo niitiin dugui sportiin talbaig saijruulah teserheh 00 bolon eruul mendiin uilchilgeeg saijruulah chigleleer ur duntei zartsuulah n chuhal baigaag amarsaihanii tolgoi oilgohgui teneg bololtoi. duujin zam usan orgiluur chin heterhii urelgen mongo idehees tsaashgui tosluud gedeg n oilgomjtoi ba

0  |  1
d(43.228.129.86) 2020 оны 04 сарын 02

тэгж байгаад засрашгүй шуналтай ухаангүй тэнэг авлигачин пиа юмаа\n

0  |  0
Top