Шинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Тогтоолын зорилго, хэрэгжүүлэх арга замын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өглөө
Тэрбээр, Тус тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн Банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох үндсэн зээлийн хүү нь 12 хувь байсныг ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. ХХААХҮЯ нь нэг жилийн хугацаанд оногдох зээлийн хүүгийн зөрүү болох 9 хувь буюу 27 тэрбум төгрөгийг Банканд шилжүүлэх юм. Ноос, ноолуур бэлтгэх гүн боловсруулалт хийдэг 20 гаруй үйлдвэр, Ноос ноолуурын холбооноос ХХААХҮЯ-нд дунджаар 100 мянган төгрөгөөр ноолуур бэлдэнэ ингэхийн тулд хөнгөлөлттэй зээл шаардлагатай хэмээн хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, Говь, Кашмер холдинг, Богд кашмер, Сор кашмер, Монгол микра, Хатад интернэйшнл, Монгол нэхмэл, Сувд, Гоёл, Влю скай, Буян, Эрдэнэт ноолуур, Өгөөж шим ХХК, Баялаг-Өлзий ХХК, Жижиг сүлжих үйлдвэрүүд дээрх саналыг ирүүлсэн юм.
Энэхүү зээлд хамрагдах аж ахуйн нэгж нь тус яамтай “Бодлогын гэрээ” байгуулсны үндсэн дээр Хөгжлийн банк болон арилжааны банкнаас ноолуур бэлтгэлд зориулсан хөнгөлттэй зээлийг авна.
Бодлогын гэрээгээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдах Аж ахуйн нэгж нь Малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, “Бодлогын гэрээ”-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээх юм гэв.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Ноос, ноолуурын холбоо гуравдугаар сарын 12-ны өдөр төлөвлөгөөгөө гаргаад Засгийн газар, Ерөнхий сайдад хандаж хүсэлт ирүүлсэн. Тэдний хүсэлтийн дагуу их хэмжээний буюу 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгох гэж байна. Мөн нэлээд хэмжээний хөнгөлөлтийг өгч, нэг жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй байхаар тооцсон. Ингээд өөрсдийнх нь хийсэн тооцоо судалгаан дээр үндэслэсэн онцгой нөхцөлөөр их хэмжээний зээл өгөх асуудлыг нь шийдсэн. Одоо харин журмын хувьд анхаарах ажил байна. Ноолуур худалдан авахад санал зөрүүтэй байгаа нэг асуудал нь дээрх 20 гаруй үйлдвэрүүд банкнаас зээл авах гэхээр зээлийн шалгуур хангадаг үйлдвэр гуравхан байна. Бусад нь их хэмжээний зээл авч чадахгүй. Мөн ноолуур бэлтгэх бүх үйлдвэрүүд өнгөрсөн жил авсан зээлээ төлж дуусгаагүй буюу банкинд муу түүхтэй байна гэсэн үг. Тийм учраас энэ жил онцгой нөхцөлд, тусгай журмаар хандаж байна. Ялангуяа зээлийн зарцуулалт үндсэн үүргээсээ гажих вий гэдэг болгоомжлол бий учраас зохион байгуулалтыг маш нарийн хийхээр ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/103 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг нэгдсэн бодлого чиглэлээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газар мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж, аймаг, нийслэлийн ХХААГ, сумдын ХАА-н тасгууд орон нутгийн түвшинд хэрэгжилтийг зохион байгуулна. “Бодлогын гэрээ”-гээр хөнгөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь орон нутгийн онцлогоос шалтгаалан ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээнэ гэлээ.
Мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан малчдад хандан хямд үнээр яаран худалдаалалгүйгээр ноолуурынхаа чанар, хадгалалтад анхаарлаа хандуулахыг хүслээ.
Сэтгэгдэл ( 5 )
Энэ малчид ер нь хэн хэнүүс юм бэ яагаад энэ хүмүүс улсад татвар төлдөггүй юм бэ ,яагаад энэ хүмүүс бүх бараа бүтээгдэхүүн ёр нь бүх юмыг үнэгүй хэрэглэж байх ёстой юм бэ СОЦИАЛИЗМЫН үед бүх мал нийгмийн өмч байсан,тэр үед монголын нийт малын тоо 23н сая байлаа ,Малчид бол малчид байсан,малаас гарсан бүх ашиг шимийг улс авдаг байсан,жишээ нь махыг мах комбинат, ноолуурыг гоь комбинат, ноосыг ноосны үйлдвэрүүд, сүүг сүүн зовад, арьс ширийг арьс ширны үйлдвэрүүд авч хоол хүнс хувцас хунар гутал хувцас хийж бүх монголчуудыг болон оросын 100 100н мянган цэрэг мэргэжилтнүүдийг тэжээдэг байсан
Энэ журмаар бол ноолуур авна гээд зээл авсан компанууд зээлээрээ ноолуур авч шатахгүй харин өөр үориулалтаар зарцуулж ашиг олох гарцыг хайх болно Зээл авсан компанууд авсан зээлээрээ ноолуур авбал шууд шатна, тэгэхээр албан шахалтаар ноолуур маш өндөр үнээр аваад зах зээл дээр борлуулж чадахгүй шатна,тэгэхээр дотоодын ноолуурын коипанууд дампуурнагэсэн үг хэрвээ дотоодын компанууд дампуураад хаалгаа бариад эхэлбэл ноолуур ёстой жинхэнэ утгаараа доош унаж,ноосны үнэнд очно,Длтоодын ноолуурын үйлдвэрүүд дампуурвал хятадууд ноолуурын үнийг 10000н төгрөг болгох болно
ene bol zah zeeliig huuliar neg udaa iuldberiig demjsen bodlogo yabuulj nooluuriin uniig choloolj iuldberiin nootstei boloh heregtei.\ni gej baij iuldberiin orsoldoond dabuu bailaa bol bolgonoo.\nmám chuť neg bol hyamdhan nooluuraa og h iuldberuudiig demjine mach duugeeree ashigaa boloh bololtoi.\ntegehgui bol aris shirnii iuldberuudiig dampuuruulj uneguiduulsen tuuch haragdana.
HUVIIN UMCHUU ZARJ ASHIG OLSONIINHOO TULUU TURUUS TULBYR AVDAGIIG UZDEG YUM BAINA.NOOLUUR ZARSANIINHAA TULUU ULSAAS MUNGU AVNA.MAHAA MAND DAMALSANIINHAA TULUU ULSAAS MANGU AVNA.TSAG HETSUUDVEL ULSAAS UNEGUI TEJEEL AVNA.........\n
За одоо бэлтгэж тушаасан ноолуур нь хэдэн мянган тн болж, татаас авах гэсэн бөөн луйвар гарна даа