ШУУД: Бид мэдээлэлтэй байж, өнөөгийн үр дүнгээ хадгалах шаардлагатай

2020 оны 04 сарын 06

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан долоо хоногт 1-2 удаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байхаар болсон. Энэ 7 хоногийн ээлжит мэдээллийг хүргэж байна.


С.Амарсайхан "Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй улс орон ах дүүсийн харилцаатай хамтран ажилладаг бөгөөд эдгээр хотуудтай Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож байна.

Бид иргэдээ янз янзын тоо баримтаар айлгаж, сэтгэл санааг нь зовоохоос илүүтэй бодит мэдээллийг өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Жишээлбэл, АНУ-ын Нью-Йорк хотод коронавирусаар өвчилсөн хүмүүсийн тоо хоёр дахин өсөж 122031 болсон, нас баралт 4159 болсон байна. Тус хот бүх нислэгийг зогсоосон боловч, яаралтай хөлр хорионы хэмжээ шуурхай аваагүй болон иргэдийн хайхрамжгүй байдал нь вирусын тархалтад сөргөөр нөлөөлсөөр байгаа гэдгийг мэргэжилтнүүд үзэж байгаа.

Испанийн Мадрид хотод 39584 иргэн өвдөж, 4941 хүн нас барсан байна. Ковид өвчний тархалт, нас баралт өндөр байгаа тул тус хот тогтоосон онц байдлаа дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. БНСУ-ын Тэгү хотод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд халдварын тоо багасч байгаа хэдий ч 339 иргэн шинээр өвдөж, 37 иргэн нас барсан байна. ОХУ-ын Москва хотын захиргаанаас авч хэрэгжүүлсэн хөл хорионы үр дүнд өвчлөлийн тархалт буурч, шинээр халдвар авч бүртгэгдсэн хүний тоо 2879 болж буурсан байна. Гэсэн хэдий ч 23 хүн нас барсан байна.

Сая хэлсэнчлэн аймшигтай тоо баримтаар иргэдээ сандралд оруулахыг хүсээгүй. Гэвч бид мэдээлэлтэй байж, урьдчилан сэргийлэх ажлаа цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн өнөөгийн нөхцөл байдлын үр дүнгээ цаашид хадгалж, нягт хамран ажиллах зайлшгүй шаардлага байна.

Манай хотын хувьд иргэд маань дэмжиж байгаа учраас бид энэ эрчээ алдалгүй ЭМЯ болон холбогдох байгууллагын зөвлөмж зөвлөгөөг мөрдөж, иргэд бид алхам тутамдаа анхаарал сэрэмжтэй байвал эрсдэлийг даван туулах хамгийн чухал арга хэмжээ болохоор байна гэдгийг зориуд дурдая."

ШУУД

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
albaker(77.81.167.242) 2020 оны 04 сарын 07

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

0  |  0
Top