Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал маргааш /2020.04.09/ хуралдана. Уг хурлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төслийн байршлыг хэлэлцэх юм. Өмнө нь Хан-Уул дүүргийн иргэдээс авсан судалгаагаар 80.3 хувь нь Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 0 )