Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Нийслэлийн Хан-Уул дүүрэг байрлах “Буянт-Ухаа” хорооллын хүнсний дэлгүүрт хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Тус дэлгүүрээс дөрөвдүгээр сарын 11-ний өдөр үл таних этгээд 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртээр хүнсний зүйл худалдан авсан нь тогтоогдсон байна.

Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж, хуурамч мөнгөн тэмдэгт хийсэн этгээдийг илрүүлэхээр ажиллаж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээдэг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл буюу мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан, энэ гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөн 1-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Иймээс иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа шалгаж үзэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.182.218) 2020 оны 04 сарын 14

Мөнхнаран ээж мөнхнаран ээж мөнхнаран ээж

0  |  0
Top