SOS: Ковидын халдвартай иргэдэд ХУУРАМЧ ЭМ худалдаж байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

Өчигдөр буюу аравдугаар сарын 17-ны өдөр гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч эм худалдан борлуулж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Шалгалтын явцад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт Дархан-Уул аймгийн харьяат иргэн, 35 настай, эрэгтэй О, 30 настай, эмэгтэй М нар нь БНХАУ-д үйлдвэрлэсэн “LIANHUA” гэх нэртэй эмийг хувийн автомашинаар тээвэрлэн, бусдад худалдаалж байсан нь тогтоогджээ.

Дээрх иргэдээс нийт 49 хайрцаг эм, эмийн бэлдмэл хураан авч, лабораторийн шинжилгээнд явуулсан ба Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Тэд орон нутгийн зарын группуудэд “LIANHUA” гэх эм нь коронавирусний халдварын үеийн эмчилгээнд хэрэглэдэг, мөн халдвараас урьдчилан сэргийлдэг гэх утгатай зар байршуулж, худалддаг байжээ.

Хуурамч гэгдэж буй дээрх эмийн тухайд БНХАУ-д үйлдвэрлэдэг бөгөөд SARS, MERS, Шувууны томуу, H1N1 зэрэг цар тахал, вирусын шалтгаант амьсгалын замын халдварын эмчилгээнд хэрэглэгддэг аж. Эмнэлзүйн судалгаагаар Ковид-19 халдварын эмчилгээнд үр дүнтэй гэж үзэн, БНХАУ-ын "Ковид-19 халдварын эмчилгээний удирдамж"-д хэрэглэхийг зөвлөсөн байдаг аж.

Харин манай улсад дээрх эмийг коронавирусний халдварын үеийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөөгүй бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй учир өнгөрсөн долоодугаар сард гар дээрээс худалдаалагдаж байсан “LIANHUA” нэртэй эмийг устгалд оруулж байсан юм.

Гэвч коронавирусний халдвар дотоодод тархсан сүүлийн нэг жилийн хугацаанд иргэд ашиг олох зорилгоор БНХАУ-аас тухайн эм, эмийн бүтээгдэхүүнийг захиалан авч, иргэдэд гар дээрээс худалдаалсаар байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.179.21.244) 2021 оны 10 сарын 21

Юу вэ өрхөөс өгсөн багцанд ирсэнг уусан штээ юу болод бнаа

0  |  0
irgen(172.69.252.134) 2021 оны 10 сарын 18

za bas hudlaa yum zaraagui l yum baina, zuvshuurulgui l bolohoos bish

0  |  0
Odnoo (192.82.72.71) 2021 оны 10 сарын 18

Huuramch em bish shvv dee angli vsegtein gadaad ulsad gargadag em shvv dee hytad bichigtei dotooddoo hudaldaaldag em shdee huuramch bol bish ene emiig uugaas edgesen hvn bn oo\n

0  |  0
зочин(202.21.108.40) 2021 оны 10 сарын 18

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛИЙГ 100% ЦАХИМД ШИЛЖҮҮЛЭЭД ДОТУУР БАЙРУУДЫГ ХААЖ АРИУТГААД ЦАР ТАХАЛТАЙ ГЭРЭЭРЭЭ ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА ОР ОЛДОХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЭМЧЛЭХ ТҮР ЭМНЭЛЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

0  |  1
Zochin(66.181.160.18) 2021 оны 10 сарын 18

Batlalgaatau gazraas emee awbal amind ulziiteibh shuu.

0  |  0
Хүрэл(103.212.116.211) 2021 оны 10 сарын 18

Уг нь хуурамч эм биш юм байна ш дээ.. Манайд мэддэггүй болохоос хятадад хэрэглэдэг юм аа даа

2  |  0
Top