“Амар” зочид буудалд тусгаарлагдсан нэг иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.16/ ээлжит мэдээллээ өглөө.


Манай улсад өнөөдрийн байдлаар 1669 хүн тусгаарлалтад байгаа юм байна. Коронавирус өвчний халдварын нэг тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ болон Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д 84 хүний шинжилгээ хийсэн. Сэлэнгэд хяналтаар ажилласан эмч, мэргэжилтэн 44 хүнээс шинжилгээ хийсэн.  

Харин ОХУ-аас ирж “Амар” зочид буудалд усгаарлагдсан 11 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ. Нийт батлагдсан халдварын тоо 31 боллоо. Үүнээс таван хүн эмчлэгдэж гарсан. Үлдсэн 26 хүн нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. "Сонгдо" эмнэлгийн хоёр сэжигтэнд эсрэг биетийг шинжлэх шинжилгээ хийлээ. Эсрэг биет илрээгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр коронавирусээр өвдөөгүй байна.

Мөн эмчлэгдээд гарсан таван хүний ийлдэст шинжилгээ хийлээ. Эсрэг биет илэрсэн. Ер нь бид эмчлэгдээд гарсан хүнийхээ үр дүнг хянах зорилгоор нарийн вирус илрүүлэх шинжилгээ хийж явдаг. Эмчлүүлээд эдгэрсэн таван хүний биед эсрэг бие үүссэн байна. Эсрэг бие гэдэг нь вирус биш, түүний эсрэг ажиллаж буй арми юм.  

Энэ бүгдийг тэмдэглээд, тандалт судалгаа хийж байна. Эсрэг биет гэдэг нь хүний биед гаднын биет вирус орж ирэхэд хүний дархлалын систем буюу нянтай тэмцдэг арми ажиллаж эхэлдэг. Энэ бол дархлалын систем. “Ковид 19” халдвар хүний биед орж ирэхэд эсрэг ажилладаг биет гэж байдаг. Тэр эсрэг биет хүний биед үүсдэг. Хүний дархлал ямар зохион байгуулалттай ажилладаг вэ гэдгийн нэг жишээ энэ. Тэгэхээр энэ эсрэг биет нь халдвар аваад эдгэсний нэг ёсны тамга гэж ойлгох ёстой. Энэ эсрэг биетээр дамжуулан тухайн хүний биеийг хянах боломжтой юм” гэв.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээлэл өгөөч(103.229.123.111) 2020 оны 04 сарын 16

ЗОдоо хөл хорио торгох энээ тэр гээд байгаа нь олон сараар үргэлжлээд ирэхээр дарангуйлал маягийн харагдах боллоо Тусгаарлалтад байх ёстой хүмүүстээ түр чип зүүвэл яадгийн гэхээс эрүүл хүмүүст чип зүүж арай болохгүй байхаа. Ямар гэмт хэрэгтэн хоригдол биш дээ. 11ийн мэдээлэл 1улиг болох гээд байгаа тул өөрчлөлт оруулвал зүгээр ч юм шиг. Жнь:худалдан авсан эм эмнэлгийн хэрэгсэл амьсгалын аппарат хамгаалалтын хувцас оношлуурууд уушиг орлуулагч хэдийг авсан гээд хамгийн хэрэгцээт мэдээлэл байнаа

0  |  0
Микробиологич(64.119.22.99) 2020 оны 04 сарын 16

Эдгэсэн хүмүүсийг өвчний голомтонд асрагч сувилагчаар ажиллуулах хэрэгтэй.

0  |  0
SONGDO (98.253.30.34) 2020 оны 04 сарын 16

Odoo zarim haldvartai humuusee naad Songdo emneleg ruu yavuul. Bid nar COVID toi huniig medelgui edgeesen geed soliorood bna lee shdee. Eren ymarch ovchtoi huniig ymar ovchtoig n medehgui ch SONGO edgeedeg gej ter neg balai bariach ovgon n medegdel hiisen. MGL hun iim ovchin tushagui uhaanii iym yariad bsn odoo l harah tsagshdee.

0  |  0
su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 16

Amar zochid buudal gej haana baidag yum be\nYagaad ersdeltei huniig zochid buudald bailgasan yum be\nNuguu Haldvart Uvchin Sudlaliin Undesnii Tuvd yagaad tandaltand avaagui yum be\nTa nar ajlaa hiij chadahgui baij hun zuuvurluj avchraad baidag ni yamar uchir shaltgaantai yum be\najlaa hiij chadaj baival ta nart itgej naidaj bolohson getel zochid buudlaas ayultai tahal ilerch baidag archaagui novshnuud yumaa\n \n

0  |  1
хармагт(122.201.23.210) 2020 оны 04 сарын 16

Одоо халлдвартай хүн маань хаанаас ирсэн нь ч тодорхойгүй болтлоо мартсаан. Гаднаас ирж байгаагаа сайн хянаж чадаж байгаа юу. Айдас төрж байна шүү нэг алдвал манайх барьж чадахгүйд хүрнэ ээ. Худлаа онгироод сагсалзаад л гар гараа алгадаж хөөрцөглөөд л байх юм. Ямар ч намбагүй онгироо юм албаны хүмүүс нь. Авчирч байгаагаа каринтилахдаа хариуцлагатай байж үзээрэй дээ. ”Үгэнд орохгүй байна оо, олдохгүй байна оо” гэх. Карантинд байхад нь хаяг адресийг нь хянаад тогтоож болоогүй юм уу

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2020 оны 04 сарын 16

ОДОО ГАДААД ОРНООС ИРГЭДЭЭ АВАХАА БОЛЬ. ВИРУС ГАДНААС Л ОРЖ ИРНЭ. ТУХАЙН ОРНУУД БОЛОМЖТОЙ БҮХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ АВЧ БАЙНА. ТЭНД ХӨЛ ХОРИО ГЭЭД БҮХ ЮМ ХУУЛИЙН ДАГУУ ХАТУУ ХЯНАЛТТАЙ УЧИР МАНАЙХАН ЭНД ИРЭЭД ДУРААРАА ДУРГИЖ ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ. ГАДААДАД ГӨЛӨГ МЭТ БАЙЧИХААД ЭХ ОРОНДОО ИРЭЭД АРСЛАН БАР МЭТ АВИРЛАХ НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ. УДАХГҮЙ ЭНЭ ӨВЧИН НАМДАНА БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛНО. ТЭР ҮЕД НЬ ИРЦГЭЭ. ИРЭХГҮЙ ДЭЭ ХАРЖ БАЙГААРАЙ.\n\n

0  |  0
Top