Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийнхээ МЭРГЭЖЛИЙН ЭРХИЙГ хамгаална

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон түүний хүү Г.Аранзал нарын тухай мэдээлэл гаргаж, Г.Аранзалын нэр дээрх алтны уурхай байгаль орчинд хохирол учруулж байгаа тухай нэвтрүүлэг хийсэн байдаг. Энэхүү нэвтрүүлгийн мөрөөр шалгалт явуулах болон хуулийн байгууллагын алба хаагч сэтгүүлчийн биед халдсан асуудлаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон 300 гаруй сэтгүүлч нэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ.  

Уг шаардлагыг өнөөдөр /2020.04.27/ 17.30 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригт хүлээлгэж өгөв. 

Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Өнөөдөр эрх чөлөөнийхөө төлөө ирсэн сэтгүүлчдэдээ талархаж байна. Өнгөрсөн өдрүүдэд сэтгүүлчид нэгдэж, тэмцэж байгаа. Энэ бол нэг сэтгүүлчийн асуудал биш. Зөвхөн сэтгүүлчдийн ч асуудал биш. Иргэдийн мэдэх эрхийн тухай асуудал. Баримтыг дэлгэж тавьсан сэтгүүлчийг шалгаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд ЦЕГ, АТГ, Монгол Улсын Засгийн газарт энэ асуудлаар хандсан. Хагас сайн өдөр яг энэ асуудал болоод байгаа алтны уурхайд очиж, арав гаруй хэвлэл мэдээллийн байгууллага хамтарсан сурвалжилга хийсэн. Асуудалд нэр холбогдсон албан тушаалтнуудыг шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлж, 218 сэтгүүлч гарын үсэг зурсан байна. Би мөн дэмжиж байгаагаа илэрхийлж  219 дахь сэтгүүлч болж, гарын үсгээ зурлаа" гэв.

Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг уг шаардлагыг хүлээж аваад, хуулийн хугацаанд хариу өгнө гэдгийг мэдэгдсэн юм. 

Түүнчлэн МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохионо. Энэ жилийн хувьд "АЙДАСГҮЙ-ЗУСАРГҮЙ сэтгүүлзүй" гэсэн уриан дор тэмдэглэнэ. Яг энэ жилийн уриатай бидний үйл ажиллагаа нийцэж байгаа. Цаашид сэтгүүлчдийг хэн дуртай эрхтэн дархтан, хэн ч бай хамаагүй эрх мэдлээрээ далайлгаж, иргэдийнхээ мэдэх эрхэнд халдах юм бол Монгол Улсын ардчилалд бодитойгоор аюул занал нүүрлэж байгаа гэдгийг ойлгох ёстой.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ асуудалд соргог хандаж, тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаад талархаж байгаа. Гэхдээ асуудлыг зүгээр нэг эсэргүүцэл төдийхнөөр өнгөрөөх, эвлэрэх боломж бидэнд байхгүй. Тиймээс энэ асуудал дээр тодорхой хариуцлага тооцож, маш тодорхой жишиг тогтоохгүй бол Монголын ардчилал, чөлөөт хэвлэлд бодитой аюул бий болсон гэдгийг өнөөдрийн энэ явдал харуулж байгаа гэдгийг ойлгоосой. Хүсэлт, шаардлагыг гардан авсанд баяртай байна. Цаашдаа бид шат дараалсан арга хэмжээг авч ажиллана. Сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалах, мэргэжлийн эрхийг хамгаалах, иргэдийн мэдэх эрхийг хамгаалахын төлөө өдөр бүхэн тодорхой акц хийж, гарын үсэг цуглуулах ажлаа үргэлжлүүлнэ" гэсэн юм. 
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.72.194) 2020 оны 04 сарын 28

Улс торийн явуулга гэж ойлгосонн Тагнуулынхан 800 хятадыг хоож гаргаж маш сайн ажилласан Монголын аюулгуй байдлыг хамгаалсан Тэрний дараа л Зариг сайтынхан Тагнуулын дарга руу зохион байгуулалттай дайрах болсон Хятадуутайй манай хориод кампани холбогдсон гэж мэдээ гарсан Тэрийг шалгахад саад болох зорилготой бизээ Гэрэлийн хуу ярилцлага огсон байна лээ Сэтгуулч хийрхсэн байна лээ Хэн нэгэн хун газар эзэмшээ л биз Монголд тэр тим том асуудал уу Хятад Солонгосууд монгол хуний нэрээр очноон газар орд эзэмшихсэн л байгаа Сэтгуулчид тэр талаар дуугардаггуй шуу

0  |  0
amar(182.160.35.24) 2020 оны 04 сарын 27

Юун сэтгүүлчид вэ. Мөнгөний шантаажчингууд гэвэл үнэнд нийцнэ.

0  |  0
Zarig(98.253.30.34) 2020 оны 04 сарын 27

Zarig bol shantaajaar nileen garshij yavaa haragdsan. Medeeegee tavihgui heden odriin omnoos tun udahgui gedeg garchig tavichihaad huleegeed l... ter hoorond n ene ner durdagdsan humuus holboo barij une mongoo tohiroh estoi iym shig bgaan.

0  |  0
хун(123.223.67.25) 2020 оны 04 сарын 27

бугдээрэй Хаалтын гэрээ-р амаа удуулцэн байж. сэтгуулчидийн 80% нь биеээ унэлэгчид!

0  |  0
zochin(150.129.141.55) 2020 оны 04 сарын 27

naad khajuudaa zogsoj buy khuukhnii zan kharakteriig zasakh talaar zuwluguu uguureidee

0  |  0
zochin(202.9.46.38) 2020 оны 04 сарын 27

Hos sharga

0  |  0
зочин(203.91.119.42) 2020 оны 04 сарын 27

Гүтгэлэггүй сэтгүүл зүй гээч, наад Өнөрөө гэдэг охиноос чинь үнэн үг гарахаа болилоо, ерөнхийлөгч нь бас дагаад хийрхээд намирчихдаг ч сайн юм биш шүү

0  |  0
irgen(192.82.74.214) 2020 оны 04 сарын 27

haryugaa yun ert avahaar shantaajlaad baigaa yum.sudalj uzne bizdee. uursduu shantaaj hiih erhtei yumuu

0  |  0
Худлаа 2 гар(139.5.216.68) 2020 оны 04 сарын 27

300 сэтгүүлч л гэх юм, 30 ч хүрэхгүй хүн харагдана. Өнөрөө , Мандахбаяр 2оос үнэн гарна гэж үү? 300 сэтгүүлч гарын үсэг зурсан гэвэл арай үнэмшилтэй юм даа

0  |  0
Top