Амьтны хүрээлэнгийн бар, арслангаас КОВИД-19 халдвар илэрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

АНУ-ын  Нью Йорк хотын /Bronx County, Bronx, New York/ амьтны хүрээлэнд дөрөвдүгээр сарын 3-нд таван бар, гурван арсланд хуурай ханиалгах, зарим нэг халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Арслан, баруудыг тусгаарлаж, дээж авахад барнаас SARS-CoV-2 / COVID-19 эерэг гарч батлагджээ.

Гурван арслангийн нэг нь дөрөвдүгээр сарын 15-ны өдөр SARS-CoV-2 / COVID-19  эерэг гарч батлагдсан. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бүх амьтад аажмаар сайжирч эхэлжээ. Одоогийн байдлаар амьтны хүрээлэнгээс ямар ч амьтанд SARS-CoV-2 / COVID-19 сэжигтэй тохиолдол гараагүй байна.

Мөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тус хотын хоёр өрхийн хоёр муур найтаах, эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрсэн, нүдний булчирхайн ялгадас амьсгалын замаас дээж авч амьсгалын замын эмгэг төрүүлэгчдийн шинжилгээ сөрөг гарсан бөгөөд  SARS-CoV-2/ COVID-19 эерэг гарч батлагджээ. Мууранд эмчилгээ хийгдсэний дараа дахин шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top