Австрийн Гобелсбург хотын дарс үйлдвэрлэгчид санамсаргүй археологийн дуулиант нээлт хийжээ. Тэд дарсны зооринд засвар хийж байхдаа арслан заануудын асар том 300 ширхэг яс ухаж гаргасан байна.
Австрийн Археологийн хүрээлэнгийн судлаачид эдгээр яс нь 40-30 мянган жилийн өмнө амьдарч байсан гурван арслан зааных болохыг тогтоожээ. Тус улсад ийм хэмжээний нээлтийг 150 жилийн өмнө хийж байжээ.
Арслан заануудыг Чулуун зэвсгийн үед агнасан гэж археологичид үзэж байна.
Хүй нэгдлийн хүмүүс аварга амьтдыг занганд оруулж, агнадаг байсан гэж судлаачид үздэг. Гэхдээ ямар аргаар аварга амьтдыг ялдаг байсан нь өнөө хэр оньсого хэвээр байгаа юм.
Олдворыг судалж, шинжилсний дараа Венийн Байгалийн түүхийн музейд шилжүүлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )