Австрийн тосгон “эвгүй” нэрээ өөрчлөхөөр шийджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

 
Австрийн Дээд Австрийн мужийн дэлхийд алдартай Фуккинг (Fucking) тосгон жуулчдын зүгээс үүсгэж буй таагүй байдлаас үүдэн нэрээ өөрчлөхөөр болсон байна.

Орон нутгийн зөвлөл шийдвэрээ хэдийн гаргасан гэж Тарсдорф хотын захирагч Андреа Хольцнер мэдэгджээ. Тосгон 2021 оны нэгдүгээр сард шинэ нэрээ албан ёсоор авах гэнэ.

Тус тосгоны нэр олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд байнга дурдагдаж байдаг бөгөөд олон тооны жуулчдыг татдаг байна. Тэд тосгоны хаягийн дэргэд гэрэл зургаа даруулдгаас гадна самбарыг нэг бус удаа хулгайлсан тохиолдлууд ч гардаг гэнэ. Үүнээс болж тосгоны нэр бүхий самбарыг бетонон сууринд бэхлэхэд хүрч байжээ.

Орон нутгийн зөвлөл тус тосгонд “Fugging” гэдэг нэр хайрлажээ.

 
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шаамар(202.179.25.144) 2025 оны 03 сарын 13

Шаамарын нэрийг өөрчилж шаалгамар болговол ямар вэ?

1  |  0
Зочин(139.5.219.254) 2025 оны 03 сарын 13

Зомби

1  |  0
Ккк(192.82.68.6) 2025 оны 03 сарын 13

Зэрлэг гэж байнаа манайд

1  |  0
иргэн(202.9.46.183) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛД БАС ” MORON ” / МӨРӨН/ ГЭДЭГ НЭГ НЭР БАЙНА АА , ҮҮНИЙГ ЯАХ ВЭЭ

2  |  0
Сум(202.9.46.248) 2025 оны 03 сарын 13

Шаамар

1  |  0
CHINAGAS HAN(139.5.216.173) 2025 оны 03 сарын 13

MONGOL GEDEG NERIIG BAS UURCHILJ CHINGOLSTAN BOLGO.

1  |  1
Close menu