Мексик улсын газар нутагт 15 мянган жилийн өмнө хүмүүсийн тавьсан урхинд орсон дор хаяж 14 арслан зааны арга яс олджээ.
Мексикийн нийслэл Мехико хотоос умард зүгт орших Тултепек хот орчим арслан зааныг авлахад зориулж ухсан 1.7 метр гүн, 25 метр өргөн хоёр том нүх олсон байна. Эрт цагийн анчид бамбар, саваа мод ашиглан арслан заануудыг тууж, өөрсдийн бэлдсэн урхинд оруулдаг байсан байх магадлалтай. Арслан зааны 800 орчим яс олдсон бөгөөд энэхүү нээлт эртний хүмүүс аварга том хөхтөн амьтныг хэрхэн авладаг байсан талаарх бидний ойлголтыг өөрчлөх боломжтой гэж Мексикийн Антропологи, түүхийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд дүгнэж байна.
Үүнээс өмнө археологичид эртний хүмүүс өөрсдөө гэмтэж бэртсэн эсвэл занганд орсон амьтдыг агнадаг байсан гэж үзэж байжээ. Гэтэл саяны энэ олдвор эртний хүмүүс зориудаар урхи бэлдэн, амьтдыг агнадаг байсныг харуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )