Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн Засаг даргын Тамгын газарт байрлан 31 салбартай бөгөөд иргэдэд хууль зүйн зөвлөгөө, өмгөөллөөр үнэ төлбөргүй үйлчилж байна.
Тус байгууллага нь төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цагаас байгуулагджээ.
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг авах эрх бүхий хүн гэдэгт “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”-нд зааснаар:
1. Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн
2. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон иргэн
3. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д заасан – “Эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг” багтаадаг байна.
Сэтгэгдэл ( 0 )