Хууль бусаар янгирын эвэр тээвэрлэж явсан иргэнийг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 09

Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 8-ны өдрийн 17.00 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Эмээлтийн товчоон дээр янгирын хоёр шуудай эвэр тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатууллаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 32 настай эрэгтэй “Ж” нь тээврийн хэрэгсэлдээ хоёр шуудай янгирын эвэр тээвэрлэж явсныг илрүүлэн гомдол мэдээллийг шалгаж байна.

Иймд иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top