СӨХ: Төлбөрөө төлөөгүй бол ХАР ЖАГСААЛТАД оруулж, ХИЛИЙН ХОРИГ тавина

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 21

Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны үйл ажиллагааг сайжруулах, зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна.

Хуулийн төсөл нь нийт 15 бүлэг, 84 зүйлтэй бөгөөд энэ хуулийн төсөлд СӨХ-ны төлбөр, хураамжийг цаг хугацаанд нь төлдөггүй сууц өмчлөгчид хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар тусгажээ.

Тодруулбал, уг хуулийн төсөлд СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцох, зургаан сараас дээш хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрөө төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сан буюу “Хар жагсаалт”-д бүртгэх, цаашлаад шүүхээр орж хилийн хориг тавих зохицуулалтыг тусгасан нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “СӨХ-ны төлбөрөө төлдөггүй, бусдын төлсөн төлбөрөөр хог ачилт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, харуул, хамгаалалт, дундын өмчлөлийн эд хөрөнгийнхөө засвар, арчлалтыг хийлгээд явж байгаа бэртэгчин нөхдүүд олон бий” гэж тодотгоод иргэдийг “Хар жагсаалт”-д бүртгэх нь эдийн засгийн хувьд зөв хөшүүрэг болно гэж тооцоолж байгаа гэжээ.

Харин нөгөө талд энэ хуулиар иргэдийн эрх ашиг бодитоор зөрчигдөх болоод байна.

Өнөөдрийн байдлаар Монголбанкны Зээлийн мэдээллийн санд нийт 7-9 сая ширхэг мэдээлэл байна. Энэ мэдээлэл нь арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагын зээл өгөхдөө анхаардаг гол шалгуур үзүүлэлтийн нэг бөгөөд СӨХ-ны төлбөрөөс үүдэж иргэдийн нэр “Хар жагсаалт”-д орвол тухайн иргэн Монгол Улсад ямар нэг санхүү, зээл, лизингийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй болно.

Нэгэнт хар жагсаалтад орсны дараа СӨХ-ны төлбөрөө төлөөд ч зургаан жилийн турш санхүүгийн үйлчилгээ авах эрхгүй хэвээр үлдэх юм.Түүнчлэн дээрх иргэдийг хар жагсаалтад оруулаад зогсохгүй тухайн иргэнд хилийн хориг тавьж, Монгол Улсаас гарах эрхийг нь хязгаарлах тухай зохицуулалт оруулсан.

Ингэснээр иргэн СӨХ-ны төлбөрөө ямар нэгэн шалтгаанаар төлөөгүй тохиолдолд санхүүгийн хоригт орохоос гадна эрүүгийн гэмт хэрэгтэнтэй ижил энэ улсаас гарах эрхээ хасуулна.

Өнгөрөгч 2023 оны байдлаар улсын хэмжээнд 1676 СӨХ үйл ажиллагаа явуулж, инженерийн бүрэн хангамжтай нийтийн зориулалттай 8007 орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж байна.

Тэгвэл нөгөө талаас СӨХ-ны үйл ажиллагаа чанарын асуудлыг төлбөрийн хэмжээтэй уялдуулах шаардлагатай байгаа. Иргэн төлж байгаа төлбөрийн хэмжээндээ хангалттай үйлчилгээ чадахгүй бол давхар хохирох асуудал ч байна. Дээр дурдагдсан 1700 орчим СӨХ-дын хэд нь оршин суугчдаас авч буй төлбөртөө таарсан үйлчилгээ үзүүлж байна вэ, оршин суугчдын сэтгэл ханамж хэр байна вэ гэдэг асуулт мөн гарч ирэх юм.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам нэгэнт л хуулийн төсөл боловсруулж байгаа бол хоёр талын эрх ашгийг тэгш хангасан шийдэл, зохицуулалт оруулж ирэх шаардлагатай байна.

Мэдээж оршин суугч ямар нэгэн үйлчилгээ авсан бол төлбөрөө зайлшгүй төлөх шаардлагатай боловч санхүүгийн хоригт оруулж иргэдийн эрхийг хязгаарлах нь яав ч эрүүл, зөв шийдэл биш.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(139.5.218.108) 2024 оны 03 сарын 22

СӨХ-ийн дарга нар чинь эрх баригчдйн гар хөл болсон намын шугамаар тавигддаг шүү дээ. Одоо бүр давраад хуулиар далайлгаж иргэдийг дарамтлах нээ больж үзээрээ луйварчдаа

1  |  0
Зочин(202.126.91.79) 2024 оны 03 сарын 22

Энэ одоо юу вэ СӨХ юу хийдэг гэж мөнгө авах гээд байдаг юм бэ одоо бүүр хилийн хориг гэнэүү ЗҮГЭЭР ХУЛГАЙЧ ХУДАЛ ЛУЙВАРЧИД АА Л ХОРИГ ТАВЬ

3  |  1
zochin(202.179.21.211) 2024 оны 03 сарын 22

shuuh eer shiideuulj yvah ni zuv. har jagsaalt gej tenegtvel ard tumen bosno shuu MANGARUUDAA

1  |  0
Зочин (66.181.184.136) 2024 оны 03 сарын 21

СӨХ ийнхөө мөнгийг төлдөггүй бол шүүхээрээ явалдаа Давж заалдах эрхгүй анхан шатны шүүхээр явах нь зөв. Шүүхийн тогтоол гарчихаад байхад төлөхгүй бол хар жагсаалт хилийн хоригоо тавь

1  |  0
зочин(103.41.93.226) 2024 оны 03 сарын 22

Ёстой хуцдагийн бэ луйврын сөх сөх дээд зөвлөл нэртэй тбб тараа!!!! Ийм хууль баталвал МАН тайгаа хамт сонгуулиар зайлаарай.

4  |  0
Шогийн Монгол(172.91.182.247) 2024 оны 03 сарын 21

Манай байранд 5 өрөө байртай өвгөн, эмгэн хоёрын гэрт нь ач зээ нар нь хагас бүтэн сайнд ирж буулгадаг, шуугидаг. Тэгээд усны шугам солих болсон чинь өвгөн бид хоёр усанд ордоггүй учир шугам солих мөнгө төлөхгүй гэж байгаа юм даа

0  |  0
Z(66.181.186.209) 2024 оны 03 сарын 21

Hutsdag yum be

1  |  0
zochin(202.179.21.211) 2024 оны 03 сарын 22

СӨХ юу хийдэг юм бэ. Энэ тэнэг хууль батлагдвал ард иргэд босно шүү

4  |  1
irgen(202.9.46.32) 2024 оны 03 сарын 21

7-8 жил СӨХ-н төлбөрөө төлөөгүй мөлжигчидийг яах вэ? тэдний өр 2,0 -3,0 сая болоод бна. СӨХ тэднийг яаж ч чадахгүй бна. тийм айлуудын хаалгыг нь гаднаас нь гагнах заалтыг хуульд оруулж өг.

4  |  1
АРД(202.9.40.233) 2024 оны 03 сарын 21

СӨХ мэдээж төлж байгаа, харин иргээд СӨХ-ийн үйл ажиллагааг шилэн болгох, иргэдийн төлсөн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг, удирдлагыг нь солих өөрчлөх бодит системийг тусгаж өгөөрөө дөө

1  |  0
Munkhgerel(202.21.124.43) 2024 оны 03 сарын 21

Ингэж эргүүтэж байхаар Мөнх-Эрдэнэ гэгч нь Украйны фашист намд элсчихгүй юу даа

0  |  0
DR. ADITYA(102.88.36.211) 2024 оны 03 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.88.36.211) 2024 оны 03 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин (202.131.229.122) 2024 оны 03 сарын 21

Бусдын мөнгөөр үйлчилгээ авчихаад юу ч болоогүй юм шиг худлаа шалтаг заагаад бултдтаг хүмүүс олон байдаг шүү. Бүгд мөнгөө төлбөл шаардлага нь ч өндөр болж аяндаа ажил нь сайжирна.

2  |  1
Top