Монгол Улс “саарал” жагсаалтаас гарахад Төрийн бус байгууллагын оролцоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн тутагдалтай улсын /саарал/ жагсаалтад оруулж улмаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог сайжруулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгөөд байгаа билээ. Энэ үүрэг даалгаварт Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийж, тайланг боловсруулах ажил орж байгаа бөгөөд Монгол Улсын ашгийн төлөө бус салбар /ТББ/ дахь терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх, тайланг боловсруулах ажлыг ХЗДХЯ, Монголбанк, ТЕГ, ТаЕГ, УБЕГ, ГИХГ, ЦЕГ, Нээлттэй нийгэм форум, Ардчиллын боловсрол төв хамтран хийж байна.

Энэхүү үнэлгээний ажилд шаардлагатай төрийн бус байгууллагын талаарх мэдээллийг Дэлхийн банк болон ФАТФ-аас гаргасан аргачлалын дагуу боловсруулсан бөгөөд асуулгыг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хүртэл хугацаанд авахаар төлөвлөөд байна.

Иймд та бүхэн Монгол Улсыг “саарал” жагсаалтаас гарахад хувь нэмрээ оруулж доорх гүүглэ форум /google forum/-д тавигдсан асуулгыг үнэн зөв бөглөн бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү.

https://forms.gle/uyWMcdM5yxHNuKe18

Жич: Бид энэхүү асуулгаар олж авсан мэдээллийг терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийх, тайланг боловсруулахад ашиглах бөгөөд мэдээллийн нууцлалыг бүрэн хадгалан тайланд төрийн бус байгууллагын нэр дурдахгүй зөвхөн нийлбэр дүн орох болно. Түүнчлэн танай төрийн бус байгууллага асуулгыг бөглөснөөр ямар нэг хариуцлагад татагдах, мэдээлэл олон нийтэд тарах зэрэг танай төрийн бус байгууллагад хортой үр дагавар үүсэхгүй болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top