Хилээр мансууруулах бодис оруулах оролдлогыг таслан зогсооно

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08
Сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс үзвэл мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр буй. Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөлийг хүүхэд, залууст ойлгуулах, тэднийг соён гэгээрүүлэх ажил эхлүүлсэн.

Мөн тус зөвлөл 2019 оноос ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газартай хамтран хар тамхи, мансууруулах төрлийн бодис, эм бэлдмэлийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байх чиглэлээр ажиллаж байна. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас 2018, 2019 онд хар тамхи нэвтрүүлэхийг завдсан 24 хэргийг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хилээр мансууруулах бодис оруулахыг завдах оролдлого жилд 10 гаруй бүртгэгддэг гэсэн үг.

Энэ хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гаалийн байгууллагын техник хэрэгслийг сайжруулах, хилээр нэвтрүүлж буй ачааг шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж эхэллээ. Хар тамхи, мансууруулах бодисыг мэдрэх, илрүүлэх өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжийг эхний ээлжинд нийлүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
99999(103.20.152.50) 2020 оны 05 сарын 08

Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.

0  |  0
Top