О.Лхагвацэдэн: Хохирсон хүн улам хохирдог, зальтай зайтай нь хождог цаг болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 09

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны хамаарал бүхий хүмүүс бусдын эд хөрөнгийг авахаар санаархаж байна гэх мэдээлэл цацагдах болсон. Энэхүү маргаан шүүхийн шатанд хянагдаж байгаа ба найман жил үргэлжилж байгаа ба өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Энэ талаар нэхэмжлэгч О.Лхагвацэдэнтэй уулзаж, зарим асуултад хариулт авлаа.

-Таныг бусдын эд хөрөнгийг булаах гэж байна гэсэн утгатай мэдээлэл хэвлэлд гарсан байсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний нэр хүндэд халдсан худал мэдээлэл цацаж эхэллээ. Тиймээс би энэ асуудалд зарчмын байр сууриа илэрхийлэх ёстой гэж бодож байна.

Надад бусдын хөрөнгийг булаах гэсэн зүйл байхгүй. Харин өөрийн болон үр хүүхдүүдийнхээ, гэр бүлийнхээ дундын өмчлөлийн эд хөрөнгөө бусдад алдсан. Энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа. Сүүлийн шүүх хурал тавдугаар сарын 06-ны 16:00 цагт болсон. Энэ хурлын өмнө надаас гадна миний ах дүү, хамаатан садангийн хүмүүстэй хамааруулан олон хүмүүсийн нэр төрд халдсан, худал гүтгэсэн мэдээллүүд цацаж байгаа тул би цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдлоо гаргасан. Цагдаагийн байгууллага шалгаад үнэн худлыг нь тогтоогоод өгөх байх.

-Та ямар асуудлаар анх шүүхэд хандсан юм бэ. Хэрэг шийдэгдэлгүй олон жил болсон гэж дууллаа?

-Анх 2012 онд нөхөр Б.Баттогтох бид хоёр тусдаа амьдрах болсноор би гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тэр хүн шүүхэд ирэхгүй зугтсаар олон жилийг өнгөрүүлсэн. 2017 онд Б.Баттогтохын амьдарч байсан хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Одоо дөрөв дэх жилдээ хэрэг шийдэгдээгүй үргэлжлээд явж байна. Нийт найман жил болж байна.

-Өнөөдрийг хүртэл хэдэн хурал болсон бэ. Ямар учраас хойшилж байна?

-“Хурал 25 удаа хойшилж, 1309 хоног хугацаа хэтэрч одоог болтол хэрэг шийдвэрлэгдээгүй байна” гэж Улсын Дээд шүүхийн сайтад шийдэгдээгүй олон жил болж байгаа хэргүүдийн судалгаанд багтаж жишээ болоод явж байна. Тавдугаар сарын 06-ны өдрийн шүүх хурал дахиад л хойшилсон. Ингэж удаж байгаа шалтгаан бол хэргийн хариуцагчид шүүхэд дуудаад ирдэггүй, албадан болон эрэн сурвалжилж байж арай гэж авчирсан.

Шүүх хурал олон удаа болсон ч холбогдогчид өөрсдөө ирдэггүй, бие төлөөлөгчид нь болон өмгөөлөгчид нь ирдэг. Хурал болгон дээр ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлж шүүх хурлыг хойшлуулсаар цаг хугацаа их алдаж байна. Хэвлэлээр өөрсдөө захиалж бичүүлчхээд шүүгчийг надтай ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэсэн хэвлэлийн мэдээ гарсан үндэслэлээр шүүгчээс татгалзаад шүүх хурлыг хойшлуулаад байна.  

-Таны нэхэмжлэлд зөвхөн гэрлэлт цуцлуулахаас өөр хөрөнгийн маргаантай асуудал байх шиг байна?

-Мэдээж хөрөнгийн маргаантай холбоотой асуудал байгаа. Тийм учраас хэрэг одоо болтол шийдэгдэхгүй явж байна. Бид гэр бүл зохиож хүүхдүүдтэй болж хамтдаа 20 жил амьдарсан. Бидний аав ээжүүд бүгд тухайн нийгмийн үед цалингаараа л амьдардаг байсан, хувьдаа хөрөнгөтэй хүн гэж тэр үед байгаагүй.

Хамтын амьдралын явцад үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх эцэг эхийн үүргээ биелүүлэхээс гадна гэр бүлийн сайн, сайхны төлөө хоёул хамтдаа ганзагын наймаанаас эхлэн компани байгуулан хөдөлмөрлөсний үр дүнд хуримтлал үүсгэж хангалттай хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй болж чадсан. Гэвч тодорхой шалтгаанаар нэгэнт цаашдаа хамтран амьдрах боломжгүй болж гэрлэлт цуцлуулах болсон тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тодорхой хэсгээс өөрт болон хүүхдүүддээ оногдох хэсгийг л нэхэмжлээд байгаа.

-Ямар шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулах болсон юм бэ?

-Энэ бидний хувийн асуудал учраас олон нийтэд дэлгэх шаардлага байхгүй.

-Хэвлэлээр Төгөлдөр гэдэг хүн таныг эд хөрөнгийг нь дээрэмдэхийг санаархаж байгаа тухай ярьсан байсан. Ямар учраас тэгж ярьсан юм бол?

-За Төгөлдөр бол манай нөхрийн ахын хүү байгаа юм. Б.Баттогтох ахынхаа хүүд бидний бүх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр 2017 онд шилжүүлэн, компанийн захирлаар томилсон байгаа. Гэр бүлийн дундын өмч хөрөнгийг хэн нэг нь дураар бусдад бэлэглэх эрх байхгүй. Тиймээс шүүх энэ асуудлыг судалж шийдвэрлэж өгөх байх.  Шүүхээс  зугтаад олддоггүй хүмүүс гэнэт гарч ирээд хөрөнгөө алдах гэж байгаа мэтээр яриад хохирогчийн дүрд тоглоод эхэлсэн. Эсрэгээрээ бидний эд хөрөнгийг булааж авчхаад миний эрх ашиг надаас илүү миний хүүхдүүдийн  эрх ашиг өнөөдрийг хүртэл зөрчигдөөд явж байна.

Үнэхээр надад хөрөнгөө алдах гээд эрх ашиг нь зөрчигдөөд байгаа юм бол шүүх хуралдаа ирээд үгээ хэлээд өөрийн эрх ашгаа хамгаалж, үнэн зөвөө тогтоолгож, асуудлаа шийдүүлэх хэрэгтэй. Харин ч хурлын өмнө энэ асуудлыг  олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байгаа нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж би харж байгаа.

-Эдгээр баримт материалуудыг шүүхэд авч хэлэлцсэн үү? Дараагийн шүүх хурал хэзээ товлогдсон бэ?

-Мэдээж хэрэг шийдэгдэхэд энэ олон жилийн турш хангалттай хэргийн материал, нотлох баримтууд холбогдох байгууллагуудаас цугласан, хангалттай цаг хугацаа ч өнгөрлөө тиймээс хариуцагч талаас хурал болгохгүй байх бүхий л арга хэмжээ авч сандарч байна гэж би харж байна. Хурал тавдугаар сарын 20 хүртэл хойшилсон. Шүүхээс бүрэлдэхүүн томилогдож хариуцагч талын татгалзлыг хүлээн авах эсэхээс шалтгаалж дараагийн шүүх хурал товлосон хугацаандаа болох үгүй нь тодорхой болох байх.

-Таны нөхөр өнгөрсөн хугацаанд хүүхдүүдтэйгээ уулзалдаагүй хэрэг үү?

-Ер нь бол хүүхдүүдтэйгээ тун цөөхөн уулзсан даа. Сүүлийн үед бүр холбоогоо тасалсан. Хүүхдүүдтэйгээ холбогддог нүүр номдоо хүртэл блок хийсэн байна гээд хүүхдүүд минь их гомдоод байгаа.

-Энэ асуултыг асуухгүй бол болохгүй байх. Таныг Ч.Улаан сайдтай болон зарим хүмүүстэй хамааруулж, хэвлэлд ярьсан байсан. Яг ямар хамааралтай гэдгээ хэлж болох болов уу?

-Бололгүй яах вэ. Миний хувийн амьдралын талаар яриад хэн ч тоох билээ, мэдээж нэр хүндтэй хүн, олны танил болохоор нь Ч.Улаан сайдын нэрээр олон нийтийн анхаарлыг татах гэсэн санаа. Би нэг сайдын эсвэл хуульчийн хамаарал бүхий хүн байлаа гээд иргэний эрхээ эдэлж, хохирч байгаа асуудлаа шийдүүлж болохгүй гэж үү.  Ч.Улаан сайдыг харлуулах гэсэн зарим нэг хүмүүсийн ашиг сонирхол ч байгаа байх. Тиймээс ч  дүү нарынх нь хувийн амьдрал, бизнес гэх мэт шалдар, булдар  асуудлуудыг хамж, шимж байх шиг байна. Бид бүгд өөр, өөрийнхөө салбарт элдэв дэмжлэггүйгээр амжилттай ажиллаж, амьдарсаар ирсэн хувь хүмүүс. Мөн ямар нэгэн садан, төрлөө өмгөөлөгчөөрөө авч шүүхэд нөлөөлсөн зүйл байхгүй.  Гэтэл садан, төрлөөрөө шүүхэд нөлөөлдөг гэж илт гүтгэсэн байна. Хавтаст хэрэгт нотолгоотой байгаа зүйлийг л худлаа яриад байхаар энэ хүн  өөрөө хэн бэ гэдэг нь тодорхой.  Ер нь хүн өөрийнхөө хийдэг үйлдлээ л бусдад нялзаадаг юм байна.  Харин ч энэ хугацаанд зарим асуудалд нэр бүхий этгээдүүд хэрхэн оролцож, хуулийн байгууллагад нөлөөлж байсныг шалгуулахаар холбогдох байгууллагад би гомдол гаргах болно.

-Таны гэр бүл цуцлуулах гэж байгаа Б.Баттогтох гэдэг хүн эцэг хүнийхээ үүргээ хүлээдэггүй гэлээ. Энэ хүн ер нь хувь хүнийхээ хувьд ямар хүн юм бол?

-Миний хувьд хүүхдүүдээ аавтайгаа уулзах, ярихыг хориглодоггүй. Бид хоёр салсан ч гэсэн эцэг, үрийн холбоо салахгүй учраас харин ч хүүхдүүдтэйгээ ойрхон байгаасай гэж хүсдэг байсан. Харамсалтай нь, тийм зүйл болдоггүй.  Эцэг нь хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн наад захын үүргээ биелүүлэхгүй, бидний хамтын хүчээр босгосон бизнесийн үр шимийг ганцаар хүртээд явж байхад би тэр хүнийг хувь хүнийх нь хувьд нэмж тодорхойлох гээд ч илүүц биз. Одоо ч гэсэн хэвлэлээр ингээд худлаа яриа өгөөд явж байгааг том болсон хүүхдүүд минь үнэн, худлыг тунгаагаад ойлгоно шүү дээ. Үр хүүхдүүдээ хүртэл давхар ийм сэтгэл зүйн “хүчирхийлэлд” оруулж байгаад үнэхээр харамсалтай байна. Надад хүүхдүүдээс минь илүү эрхэм, үнэт зүйл гэж байхгүй. Тэд минь найз нөхөд, ангийн хүүхдүүдээсээ ичиж зовно, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх бол гэж аавынх нь сэтгэл зовж байна уу. Эсвэл мөнгө цагаан, нүд улаан гээд цайрчихдаг юм байх даа гэж  бодож сууна.

-Хүүхдийн тэтгэмж тогтоох асуудал шийдэгдсэн үү?

-Тэтгэмжийн асуудал шийдэгдээгүй. Шүүхээс хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл зөвхөн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг ааваар нь төлүүлэх шийдвэр гарсан ч төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон учраас өөрийнхөө дансаар мөнгө оруулж гаргадаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бас л энэ хүнийг олохгүй хэчнээн жил болж байгаа. Бусад асуудлууд шийдэгдээгүй хэвээр. Хуулийн байгууллага, шүүх шударгаар энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт өнөөдрийг хүртэл тэвчээртэй хүлээж л байна. Хүүхдүүдийнхээ эрх ашгийн төлөө явах нь эх хүний, үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг.

-Та энэ асуудлаар хүүхдүүдийнхээ аавтай уулзаж ярилцаж байв уу?

-Тэр хүн миний байтугай хүүхдүүдийнхээ утсыг ч авдаггүй. Бүтэн найман жил бид нараас болон шүүхийн байгууллагаас зугтаж явна. Хүүхдүүдээ хар нялхаар нь хаяад явсан. Өнөөдөр миний хүүхдүүд түрүүчээсээ насанд хүрсэн. Шүүх хурал болгон дээр би хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгааг хэлдэг ч одоог хүртэл ямар ч шийдэлгүй л байна. Уг нь гомдож, хэвлэл мэдээллээр ярих шаардлагатай бол тэр хүн нь би л баймаар юм. Гэвч гэр бүлийн асуудлаа олон нийтэд зарлах шаардлагагүй. Дашрамд дурдахад зөвхөн энэ хэрэг дээрээс анзаарснаар зарим хуулийн зохицуулалтад алдаа байна гэж харж байгаа. Учир нь иргэний хэрэг учраас холбогдогч нарыг цагдаа албадан авч ирж чадахгүй байна. Эрэн сурвалжилж олчхоод байгаа хэр нь авч ирж чадахгүй байна шүү дээ. Энэ хүмүүс эрхээ эдлээд байгаа ч хууль, шүүхийн байгууллагыг үл хүндэтгэн үүргээ биелүүлэхгүй байхад хуулийн байгууллагаас арга хэмжээ авч чадахгүй л байна. Нэгэнт хууль нь ийм бол яах вэ гээд шүүх, хуулийн байгууллагад хүндэтгэлтэй хандаад өнөөдрийг хүртэл маш их тэвчээртэй, хүлээцтэй хандсаар ирлээ. Өнөөдрийн нийгэмд хохирсон хүн улам хохирдог, зальтай зайтай нь хождог цаг болжээ. Тиймээс цаашдаа хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай юм байна гэж харж байна. Мөн над шиг хохирч яваа олон ээжүүд, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалдаг олон нийтийн байгууллагуудтай өөрийн чадлаар хамтран ажиллах болно.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nergui(63.249.62.91) 2020 оны 05 сарын 17

Emegtei hun, eh hun, 3ohinii eej ynz buriin erchuudtei sadarlaad bj boldoggui yum shu, ylanguya ohin huuhedtei eh hun!!! Huntei daitah hereggui, ovoo bosgoogui bol shaazgai suudaggui yum, yagaad iim yum bolood bn gdgiig uuruusuu asuu! Ohiduudaa bod, uhaantai bai! Hudal bitii yrij bai! Ymar yvsanaa sana! Huuhdee bitgii hunii umnuus turuulsen yum shig ylarhaj hand! Huuhed bol chinii tom umch! Ed hurunguur huuhed usugduggui yum. Salsan bj bolno, huuhed etseg eheesee haluun hair avch bh ystoi, chinii shunalaas huuhduud hohirch bn.

0  |  0
J(63.249.62.91) 2020 оны 05 сарын 17

Ystoi neeree siihgui hudlaa yrij chaddag huuhen yumaa... chamd gj helehed chi ur huuhduudee mungunii tuluu etsegees ni salgasan. Chi ohiduudaa boddog bsan bol hurungunii tuluu huntei daitaj iim hudlaa yrij yriltslaga ugchuud ohiduud ichej bn gj yridag. Joohon tolgoigoo ajiluul.

0  |  0
70 ХУДАЛЧ(18.27.197.252) 2020 оны 06 сарын 02

баахан захиалгат бичээч, захиалгат сурвалжлагч нар баих шив дээ, зиндаа чинь МАНамынх биздээ

2  |  0
Доогий(66.181.182.173) 2020 оны 05 сарын 17

Улаан нь даунтай охиноо хаяад эдний эгчтэй суусан, эрэгтэй дүү улаантайгаа нийлээд 1 тусгай зөвшөөрөл эзэмшчихсэн малчдад гай өолоод сууж бн, балай гэр бүл.

1  |  0
Танил(202.126.89.156) 2020 оны 05 сарын 10

Сайн шалгах хэрэгтэй яахаараа хамаг эд хөрөнгөө шилжүүлдэг юм 1000 бараанд лангуу түрээсэлдэг бөйсан Энэ чинь Тогоогийн дэлгүүр байсан Ах нь гэж Зоригоо гэж залуу байсан тэр ямарч эрх мэдэлгүй байдаг байсан даа их хүн муутай хүмүүс юм аа Зоригоо нь Туул гэж хүүхэнтэй сууж байгаад салсан бас л бөөн юм болж байсан санагдах их хогийн гэр бүл байна шд арчаагүй хариуцлага хүлээж чадахгүй бол яахаараа үр хүүхэд цувуулж байдаг байна аа

0  |  0
Setgegdel(66.181.161.127) 2020 оны 05 сарын 10

Setgegdel unshlaa. Zarim ni magtsan esvel muulaan. Zugeer l enerengui setgeltei aav eej baiy l daa. Huuhed zovohgui eleg buten l baily daa eejuud huuhduud yagaad zovoh gej. Aav mundgiin bol ym aa uldeegeed uuruu dahiad bosgodog baivsl tajiina

0  |  0
Комбинатынхан(66.181.161.127) 2020 оны 05 сарын 10

Хэхэхэ энэ 75 сургууль гэж бичсэн итгээд манай 75-ын хүүхэд биш бна. Шал худал доромжлол бна. Ккк харин ч Лхагвацэдэн чинь сурлага сайтай спортлог охин байсан даа. Ер лхагвагийхан багаасаа л мундаг гоё хүүхдүүд байсан шүү манай комбинатынхан мэднэдээ

0  |  0
зочин(202.179.26.158) 2020 оны 05 сарын 17

хэн хэнийгээ гайхалтгүй айхтар улс байх шиг байна, Улаанаас хамааралгүйгээр сүүлийн авгайн дүү нар мандаад явж гэнэ, хүүхэн гуай битгий үлгэр яриад бай. Тэр таарсан таар нөхөр шүү юмтайгаа тохироод авах юм байвал авна би, юун сенсацтай юм, өрөвдүүлэх гээд байгаам уу. Чи бол албан тушаалаар баяжсан, цаад хүнээс юм харалтгүй л болсон хүн дээ уг нь

2  |  0
75сургууль(122.201.24.165) 2020 оны 05 сарын 15

Энэ лхавагцэдэн маш муу хүүхэн хүүхэд байхдаа эрэгтэй хүүхэд гуйж гүйдэг охин байлаа сурлага гэж 00 бүгд мэднэ дээ..75 ийн хүүхэдүүд заалтай яанхан байгаа даа..

1  |  1
Zochin (66.181.161.127) 2020 оны 05 сарын 09

Battogtoh uneniig chin bichsen postiig yahaad ustgaad bn. Hugiin gar bsan heveeree l bh shiv

0  |  0
Ганц бие ээж(66.181.161.127) 2020 оны 05 сарын 15

Er hun shuu uhaantai ym bol er hun shig l bail daa. Erchuud iim hugiin hurungu munguu svchbuldeh geed uhtrlee chichirdegiin mednee. 2 huuhdee hayad ichihgui 3 uruu bsigiig ji bulaaj huuguud turhumluu ni yvuulchihaad ohin shigee huuhentei suuj dahiad huuhed uilverleed huuhduudeesee bulaasan bsirandaa amidraad yvj bna iim erchuud bn

1  |  1
Zochin(66.181.161.127) 2020 оны 05 сарын 15

baliar mungund tolgoigoo meduulsen, adgiin novsh ve. Olon eejuud iim baliar ymnuudad darluulj deerelhuulj amidrana esvel salj ger bul tolgoilson eej bolood yvdag shdee. Yagaad emegteichuud bud ydrah yostoi gej.

0  |  1
Зочин. (66.181.161.127) 2020 оны 05 сарын 09

Нөхөр гээд байгаа Баттогтохыг сайн мэднэ. За ёстой хөгийн новш байдгийн ер нь олон хүн мэднэ дээ ёстой мөнгөнөөс болж яаж ч мэдэх новш. Зальтай гар байгаа. Хамтрагч нараа дандаа мурьсан гар. Лхагваагийн ах дүү нартай нийлээд ганзага хийж л баяжсан шдээ. Мэднэ дээ.

0  |  0
Irgen(103.57.93.208) 2020 оны 05 сарын 09

Ter novshin nuhrinh ni yaritslagaas harahad Tagnuulin b gaar shalguulj togtoolgoh yumnuud b a lee shuu! Mun Hunii ner tur aldar hunded haldsan asuudald gomdol gargaj nariindaa hatsan novshoos heden sayar ni nehemjleh heregtei! Sanaataigaar iim medee taraagaad b gaa saituudig .. setgegdliig / dalimduulan hun doromjilson/ Kiber gemt hergeer shalguulah!!! Huuhdin erh ashgig hamgaalah uureg buhii b guudtai, hohirogchdin erh ashgig hamgaalah b guudtai hamtarch ajillah heregtei sanagdana!!!

0  |  0
Зочин(103.26.192.42) 2020 оны 05 сарын 09

Хэний хэн байх эт хэнд хамаа байхав. \nГэхдээ яагаад нэгэн цагт хайртай гээд авч суун хөөрхөн хүүхдүүдтэй болсон хүн хожим ингэж нүүрээ бууруулдаг байнаа?! \nЭнэ асуудалд хүүхдүүд нь л хохироод байна шд. Тэр хүүхдүүд нь өдөр бүр хоол идэж ус уух ёстой биздээ! Яагаад тэднийгээ аав хүн шиг хамгаалаад хайрлаад түшээд тулж болохгүй бгаа юм бол? Өгөх юмийг нь өгөөд салчихаж чадахгүй

0  |  0
Зочин(103.26.192.42) 2020 оны 05 сарын 09

Хэний хэн байх эт хэнд хамаа байхав. \nГэхдээ яагаад нэгэн цагт хайртай гээд авч суун хөөрхөн хүүхдүүдтэй болсон хүн хожим ингэж нүүрээ бууруулдаг байнаа?! \nЭнэ асуудалд хүүхдүүд нь л хохироод байна шд. Тэр хүүхдүүд нь өдөр бүр хоол идэж ус уух ёстой биздээ! Яагаад тэднийгээ аав хүн шиг хамгаалаад хайрлаад түшээд тулж болохгүй бгаа юм бол? Өгөх юмийг нь өгөөд салчихаж чадахгүй

0  |  0
Уншигч(213.55.221.175) 2020 оны 05 сарын 09

Зальтай эрчууд эхчуудийг хохироосоор л бна. Харин ч мэргэжил боловсролтой дайчин эмэгтэй юм шиг бна. Тийм тулдаа едий хирийн яваад тэмцээд ирэхээр нь элдвээр оролдож бгаа юм бна л даа. Хуухдуудтэйгээ ч уулздаггуй еедгуй л нехер бна даа

0  |  0
zochin(64.119.21.131) 2020 оны 05 сарын 09

ENE MAL NASNY ETSEST UR KHUUKHED NI KHEREGTEY GEDGIIG OILGokh TENKHELGUY MUNGU MUNKH YUM SHIG BODCHIKHSON ERGUUTEED SHAAJ YAWNA DAA , UYLIIN UREE GEJ AYKHAWTAR YUM BII DEE

1  |  0
Зочин(66.181.161.22) 2020 оны 05 сарын 17

Ноднин билүү. Чимэдцэеэ гуай нэг баахан сенсац тарив даа. Одоо бас энэ. Ерөнхийдөө байр савны асуудал л ихтэй улсаа даа. Сүхбаатарынхан ер нь эдийн шунал ихтэй хүмүүс үү. Бас айхтар ”улаан” хүмүүс шиг байна.

2  |  2
Иргэн(202.126.89.136) 2020 оны 05 сарын 09

Энэ одоо юу болоод байна аа хөгийн новш вэ? Үр хүүхдүүдээ ингээд хаяад явсан одоо харьцдаггүй бол новшийн гар байна даа наад баньлийг чинь хаа яваа газар цохиод унагачихмаар гар уу үгүй юу хүн битгий хэл адгуус амьтан хүртэл үр төлөө гэдэг атал новш юм аа энэ төрийн хууль тогтоох байгууллагын арчаагүй байгаа байдал шд 8 жил байхдаа яахав дээ

0  |  0
Зочин(103.26.193.12) 2020 оны 05 сарын 09

Адгийн новш байна шд олон эмэгтэйчүүд ийм паразитуудаас болж хохирч яваа даа шүүх үнэн зөвийг тунгаах байлгүй дээ амжилт хүсье өөрт чинь болон үр хүүхдүүдэд чинь ийм байдлаар олон эмэгтэйчүүд хохирч үлдэж байгаа шүүх үнэн зөвөөр нь шийдвэр гаргаасай

0  |  0
Battogtokh naiz (202.126.89.215) 2020 оны 05 сарын 17

Negen hugiin erchuudiin jingene tuluulul bolson luivarchin daa, tursun ur huuhduudee muuch gesen huuhduudii n turuulsen ehner ee ingej baih ch gej, neg bie ee unelegchtei niilj avaad baahan huruu shilnii huuhed tsuuvuulj ar araas n gargachihaad yuundaa ingej gaihuuldag bna aa

1  |  1
Зочин(202.9.46.144) 2020 оны 05 сарын 09

Харин ёстой яг ийм болсон. Биеэрээ мэдрээд туулаад л явж байна. Зальтнуудад ээлтэй шударга хүнд халгаатай нийгэм

1  |  0
иргэн(202.9.46.59) 2022 оны 08 сарын 26

Луйварчдын арга заль бололтой,Улааны хамаарал бүхий хулгайчдад хэн итгэх билээ.

3  |  1
Ggy(103.26.195.32) 2020 оны 05 сарын 09

Tiim eee 2002 oniii hogiin irgeniii hyyyliiig uuurchluhgu bga. Hun ni oldohgu gd shuuh ni haaana. Esvel oilgomjgui nehemjlel gd haaana. Irgeniii shuuh gd barag hereggu gazar SHDE.

2  |  0
Top