ДХБ-ын ерөнхий захирал албан тушаалаа өгнө

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Роберту Азеведу албан тушаалаа өгөхөөр зэхэж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2021 онд дуусгавар болох ёстой.

ДХБ-ын тэргүүн энэхүү шийдвэрийнхээ талаар гишүүн орнуудын төлөөлөгч нарт дуулгасан байна. Түүний бүрэн эрхийг дуусах хүртэлх хугацаанд ДХБ-ын ерөнхий захирлын үүргийг Ионов Фредерик Ага /Нигери/, Карл Браунер /Герман/, Алан Вольф /АНУ/, И Саожунь /БНХАУ/ орлогч нарын нэг нь түр гүйцэтгэх магадлалтай байна.

Бразилын иргэн Роберту Карвалью ди Азеведу Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирлын албан тушаалыг 2013 оноос хойш хашиж байна. Тэрбээр 2017 онд улиран сонгогдож байсан бөгөөд бүрэн эрхийг хугацаа нь 2021 онд дуусгавар болох ёстой байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top