2024 оны байдлаар Хятад улс дэлхийн хамгийн том экспортлогч, АНУ хамгийн том импортлогч улсаар тодорчээ.
Дэлхийн худалдааны байгууллагын тайланд дурдсанаар, 2024 онд дэлхийн бараа экспортын хэмжээ хоёр хувиар өсөж, 24.43 их наяд ам.долларт хүрчээ. БНХАУ-ын экспорт 3.58 их наяд ам.долларт хүрч, дэлхийн хамгийн том экспортлогч улс болсон бол АНУ нийт 3.36 их наяд ам.долларын бараа, бүтээгдэхүүнд импортолсноор хамгийн том импортлогч улсаар тодорчээ.
Европын Холбоо импортоороо ч тэр /2.63 их наяд ам.доллар/, экспортоороо ч тэр /2.8 их наяд ам.доллар/ хоёрт бичигдсэн байна. Өнгөрсөн онд ОХУ 417. Тэрбум ам.долларын нийлүүлэлт хийж, 20-т, 295 тэрбум ам.долларын импортын хэмжээгээр 26-т жагссан байна.
Сэтгэгдэл ( 0 )