Монгол оюутан ОХУ-д маск авах гээд залилуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

ОХУ-ын Омск хотын дээд сургуульд сурдаг 22 настай монгол оюутан цахим залиланд өртжээ.

Түүний нэг найз нь олон нийтийн сүлжээгээр захидал бичин, амны хаалт худалдан авсан ч илгээмж явуулах зардал байхгүй тул туслаач гэж хүссэн гэнэ. Амны хаалтыг үнэгүй зар тавьдаг сайтаас олсон хаягаар худалдан авсан байжээ. Найздаа туслахаар тус сайтад орсон оюутан мөнгө төлөхөөр картынхаа дугаар, хугацаа, нууц кодоо ч оруулсан байна. Дараа нь гар утсанд нь ирсэн тусгай кодуудыг ч нэг бүрчлэн оруулжээ. Гэтэл төлбөр төлөгдсөнгүй, харин картаас нь 7500 рубль алга болсныг гэнэт анзаарчээ.

Омск хотын Цагдаагийн газраас хэргийг шалгаж, мөнгө ямар дансанд шилжсэнийг мөрдөж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
n(99.57.27.106) 2020 оны 06 сарын 24

hohin mal

0  |  0
Su ah(202.179.24.193) 2020 оны 05 сарын 23

Оросын нийгэм ямар байгааг очоод мэдээгүй сууж байдаг. Тэнд залилан хулхидалтаар л амиа зогоодгийг мэдэж авцгаа. Эрдэм сурах гэж очоод биендээ вирус шахуулаад ирнэ. Ийм л Орос орон ш дээ. Яагаад гэвэл Коммунизмын эх орон Орос. Бүтэхгүй.

0  |  1
Top