НИТХ-ын дарга Р.Дагва амаржих газруудад автомашин олгохоор шийдвэрлэв

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн “Өргөө” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, төрсөн эх нярайд гарын бэлэг гардуулав. Энэ үеэр эх үрсийн баярын бэлэг болгож нийслэлийн амаржих газруудад тус бүрд нь нэг автомашин олгохоор шийдвэрлэв. “Өргөө” амаржих газрын тухайд эрсдэл өндөртэй эхчүүд ирдэг тул эмнэлэг хооронд эх, нярайг зөөвөрлөх асуудал гардаг аж. Одоогоор хоёр автомашинтай ч  доторх тоноглол нь муудсан, үзлэг оношилгоонд тэнцдэггүй хуучирсан автомашинтай гэдгээ эмнэлгийнхэн Нийслэлийн ИТХ-ын  даргад учирлаж байлаа.  



Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: -“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах газар “Өргөө” амаржих газрынхаа үйл ажиллагаатай танилцаж байна. Эмнэлгийн үйл ажиллагаа сайн явж байна. Гэхдээ шийдвэрлэх шаардлагатай ажлууд байгаа. Бид эмнэлгийн удирдлагатай асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байна. Бид Нийслэлийнхээ амаржих газруудыг онцгойлон анхаарч үзэх шаардлагатай. Эх, нярайн ая тухыг ямагт тэргүүнд тавьж, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай ажлуудыг хийх ёстой” хэмээн онцолж байв.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top