Брэдли Купер охиноо маскгүй авч гарчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

45 настай жүжигчин Брэдли Купер гурван настай охинтойгоо Нью-Йоркийн папарацуудын дуранд өртжээ. Брэдли охиноо тэврэн гэрээсээ гарч машинд суусан байна. Тэрбээр өөрөө коронавирусний халдвараас хамгаалж маск зүүсэн байсан ч охин нь нойрмог, үс нь сэгсийсэн, маскгүй байжээ. Уг зургийг харсан фэнүүд нь Лея охины үсийг аав нь янзалсан нь илт байна, хүүхдэдээ маск зүүлгээгүй байна гэх зэргээр шүүмжилсэн бол зарим нь Брэдли охиныхоо үсийг хөөрхөн янзалсан байна гэжээ.

Брэдли Купер, Ирина Шейк нар салаад жил болж байгаа юм. Охиноо ээлжлэн харахаар тохиролцсон тэд заримдаа уулзалдаж, гурвуулаа хамт байх нь ч бий. Одоогоор Лея охиныг аав нь харж, Ирина шинэ зураг авалтын ажилдаа оржээ.
 

Top