46 настай жүжигчин Брэдли Куперын дөрвөн настай охин Леятайгаа хамт зугаалж яваа зураг олны хайрыг татжээ. Брэдли охиноо цэцэрлэгээс нь аваад Нью-Йоркийн гудамжаар хамт зугаалсан байна.
Лея охин тод хээтэй загварлаг цагаан палааж өмсөж, ягаан өнгийн амны хаалт зүүжээ. Буржгар шар үстэй Лея үргэлж бусдын хайрыг татдаг.
Брэдли Купер цар тахлын хөл хорионы үеэр стилээ өөрчилж, урт буржгар үсээ тайрчээ. Тэрбээр гартаа хүүхдийн ном барьсан байв.
35 настай Ирина Шейк Брэдлигээс салсан ч охиноо ээлжилж аван, сайхан харилцаатай хэвээрээ байдаг юм. Модель бүсгүйг завгүй үед Лея охин аавтайгаа хамт байдаг билээ.
Лея охин ээжтэйгээ хамт гадуур зугаалах их дуртай. Ээж, охин хоёр загварлаг байдлаараа үргэлж бусдын анхаарлыг татдаг билээ.
Сэтгэгдэл ( 0 )