Супер модель Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер нарын охин, дөрвөн настай Лея үргэлж олны хайрыг татдаг.
Ээжтэйгээ эсвэл аавтайгаа хотын гудамжаар байнга зугаалдаг Лея энэ удаад амны хаалтыг орчин үеийн гоёл чимэглэлийн нэг мэт болгон зүүсэн нь олны анхаарлыг татжээ. Лея аавтайгаа хамт цэцэрлэгээсээ харьж явахдаа папарацын дуранд өртсөн байна.
Ганган палааж, гутал өмссөн Лея охин амны хаалтандаа гинж хийж, хүзүүнээсээ зүүжээ. Ийнхүү маскаа гоёл чимэглэл мэт болгон хүзүүндээ бөхөлсөн нь хүүхдүүд цар тахлын үед хамгийн хэрэгтэй зүйл болох амны хаалтаа хаяхгүй байхад тустай юм. Мөн гоёл чимэглэл мэт болгосон нь шинэлэг бөгөөд чамин харагджээ.
Брэдли Купер сүүлийн үед охиноо цэцэрлэгээс нь авч, хамт зугаалж байгаа бол Ирина Шейк моделийн ажилдаа шавдаад завгүй байгаа аж. Тэд салсан ч охиноо хамтран өсгөдөг эв найрамдалтай одод билээ.
Сэтгэгдэл ( 0 )