Супер модель Ирина Шейк нэр төрөө хамгаалан 19 настай рэпер Володя XXL-ийг шүүхэд өгчээ. Тэрбээр дуундаа Ирина Шейкийн нэрийг оруулж, уг мөр модель бүсгүйг доромжилсон утгатай байсан аж.
Ирина шүүхэд хандсаны дараа рэпер залуу цахим хуудсаараа дамжуулан “Тэр намайг шүүхэд өгчээ. “Милкшейк” трек гарахгүй. Та нар Ирина Шейкт талархаж болно” гэж гомдолложээ. Залуу дагагч нараасаа дэмжлэг хүссэн ч хүмүүс Ирина Шейкийн талд зогссон байна. Дагагч нар нь түүнд эмэгтэй хүний талаар дуундаа оруулахдаа үгээ зөв сонгохыг зөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )