Ирина Шейкийн охин гурван настай Лея ээжтэйгээ зугаалж яваад гэрэл зурагчдын дуранд өртжээ. 34 настай Ирина охины хамт Нью-Йоркт олон нийтээс нуугдалгүй нэлээд удаан явсан аж. Burberry-гийн куртка, Dr. Martens-ийн гуталтай Ирина амны хаалт, нарны шилтэй байсан бол охиндоо Burberry куртка, жийнс өмсгөжээ.
Лея охин юм идэж, эргэн тойрныг харан зугаалж байхдаа папарацаас уйдсан бололтой нуугдахыг оролдож, нүүрээ нууж байсан нь олны хайрыг татжээ.
Ээж, охин хоёр хөл хорионы үед ч байнга гадуур зугаалдаг билээ. Загварлаг, хөөрхөн охин, супер модель ээж хоёр олны хайрыг татсаар.
Сэтгэгдэл ( 1 )
Huurhuniin