АНУ-д өнгөт арьстан Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсанаас хойш гарсан ард түмний хөдөлгөөн Европ тивд ирлээ. Европчууд өнгөт арьстнуудтай эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, боолын худалдаатай холбоотой алдартнуудын хөшөө дурсгалыг эвдэн, сүйтгэж эхэлжээ.
Английн Бристольд жагсагчид Эдвард Колмтоны хүрэл хөшөөг унагааж, Эйвон голд живүүлсэн. Эдвард Колмтон бол боолын худалдаагаар баяжсан хүн бөгөөд хөшөөг нь 1895 онд босгож байжээ. Бристоль хотын дарга ч энэ хөшөөг сүйтгэхийг дэмжиж байлаа.
Бельгийн хэд хэдэн хотод байдаг Леопольд II хааны хөшөө халдлагад өртсөн.
XIX зууны сүүлээр Леопольд Конгог эзэлж, нутгийн иргэдийг алж хядаж байсан юм.
Брюссель хотын төвд “Black Lives Matter” хөдөлгөөнийг дэмжигчид Конгогийн далбаатай гарч, Леопольд II хааны хөшөөний дэргэд жагссан. Харин Антверпен хотын захиргаа хааны хөшөөг буулгахаар шийдвэрлэсэн байна.
XVIII зуунд амьдарч байсан Шотландын далайч Роберт Миллиганы хөшөө халдлагад өртсөн.
Халдлагын дараа хөшөөг буулгахаар шийдвэрлэжээ.
Африкийн уугуул иргэдийг арьсны өнгөөр ялгаварлаж байсан Ян Христиан Смэтсийн Лондон хот дахь хөшөөг мөн сүйтгэсэн. Лондон хотын захиргаанаас боолын худалдаатай холбоотой бүх хүний хөшөөг буулгана гэдгээ зарлалаа.
Шотландын Глазго хот.
Лондоны Уинстон Черчиллийн хөшөөг хамгаалалтад авсан.
Ричмонд дахь Жефферсон Дэвисийн хөшөө дурсгал.
Ричмондод АНУ-ын цэргийн зүтгэлтэн Роберт Лигийн хөшөөг буулгах шийдвэр гарсан тул хүмүүс сүүлийн удаа зургийг нь авч байна.
Сэтгэгдэл ( 3 )