ОХУ-ын Тюмень мужийн шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард Тюмений зам дээр осол гаргаж, хоёр хүний амь насыг хохироосон 39 настай монгол жолоочийг шүүлээ.
2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд ачааны Volvo машин барьж явсан монгол залуу цасан шуурганд удирдлага алдаж, эсрэг урсгалд оржээ. Замдаа буцан орж чадсан ч чиргүүл нь KIA Rio машиныг мөргөснөөр, 65 настай жолооч, эхнэрийн хамт амиа алдсан байна.
Монголын иргэн хэргээ хүлээсэн бөгөөд Шүүхээс түүнийг хоёр жил хорих ялаар шийтгэлээ. Мөн нас барсан хүмүүсийн гурван хүүхдэд сэтгэл санааны хохирол болгон, 1.5 сая рубль төлөх шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл ( 10 )
kkk 3 хүүхэд нь яанаа гэнээ. бага хүү нь 40 настай байхдаа. Харин санаатай биш хэрэгт орсон залуугийн ард юу байгаа болдоо ?\n
mongold bol unguruu
Halitirgatai zam der mashin hetsulde negige aldsan der ni mulj tavlad yahnavde gai gazar doros gdgde haramsaltai l yumda
Haramsaltai yum ter 3 huuhed ni yaandaa neg dor etseg ehee aldlaashdde :(
Жоохон цасанд явж байгаа зам дээрээ төөрөөд арчаагүйгээсээ болж хүний амь 2 хөнөөжээ. Азаар бага ял авсан байна.
гэхдээ л шударга л санагдаж байна. Санамсаргүй ч гэлээ ял угаасаа хүлээдэг шүү дээ. Ямар нэг санамсаргүй явдал хэзээ ч 100% санамсаргүй байдаггүй юм. Тухайн хүнээс хамааралтай зүйлс тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Хэрэв хувь хүнээс хамааралгүй осол гардаг байсан бол бараг жолооч бүр санамсаргүй байдлаар осол гаргана шүү дээ. Шоронд олон жил хатаачихаагүй нь яамай даа. Тэснэ шүү нутаг нэгт минь.
санаатай биш шүүдээ хүмүүс минь зөвөөр ойлгож 1 монгол хүнээ эх оронд нь авчрах юмсан даа
Тэгээд хэрвээ Монголд болсон бол яах уу
Санаатай биш ял өгч торгууль төлүүлэх нь ахиад л нэг хүний амьдралыг хохироож бгаа хэрэг юмдаа.
Санаатай биш байгалийн давагдашгүй хүчин зүйлд ийм ял өгөх нь буруу бишүү ямар санаатай бас согтуу байсан биш мөн ял өгчөөд дахиад юун төлбөр мөнгө авдын