Чойжин ламын сүм музейн дэргэдэх гудамжийг “Лодонгийн Түдэвийн гудамж” болголоо

2020 оны 06 сарын 30

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх 262 метр замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, ХХ зууны манлай сэтгүүлч, төр нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэр гаргалаа.

Тус замыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 13 дугаар хуралдааны тэмдэглэлээр автомашингүй гудамж болгосон юм. Өдгөө тохижуулах ажлыг хийж буй.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотод  240 гаруй гудамж байгаагаас одоогоор 160 гаруйг нь нэршүүлээд байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.195) 2025 оны 03 сарын 13

Бид агуу хүнээ хайрлаж чадалгүй явуулж орхижээ. Одоо өнгөрсөн хойно нь ингэж сүржигнэх хэрэгтэй л байсан юм байх даа. Яагаад энэ хүний үгийг сонсож ядаж л 100 эрхэмдээ оруулаад аваад үлдэх байсан юм шүү дээ тэгж чадаагүй байж сонин л юм байна. Тэгсэн мөртлөө Стивин Сигил гээд хэн ч мэдэхгүй нэг нөхөрийг оруулаад л инээдтэй юм. Одоо Зангад гуайг 100 эрхэмд оруулах хэрэгтэй маш гоё хүн шүү ёостой үлгэрлэж яваа хүн.\n

1  |  0
Zochin(103.57.95.220) 2025 оны 03 сарын 13

Yu hsen hun be uur hsen yumtai heleh ugtei hun bfa shte

1  |  0
mn(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

Сайхан шийдвэр байна. Агуу хүн хүн байсан юм...

1  |  0
Зочин(202.9.46.149) 2025 оны 03 сарын 13

Агуу их хүн байлаа

1  |  0
Close menu