Брэд Питт Анжелина Жолигийнд очжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

Жүжигчин Брэд Питт экс эхнэр Анжелина Жолигийндоо очиж, хамтдаа цагийг өнгөрүүлсэн талаар “Daily Mail”-д бичжээ. Брэд Жолигийнд мотоциклоор ирсэн бөгөөд олноос нуугдахгүй байсан гэж харсан хүмүүс нь ярьсан байна. Энгийн хувцастай, хамгаалалтын дуулга, нарны шилтэй ирсэн Брэд Питт экс эхнэрийнхээсээ хоёр цагийн дараа явжээ.

Энэ нь салснаасаа хойш Брэд Жолигийнд ирсэн анхны тохиолдол юм. Тэрбээр Жолигийнхоос гарахдаа тайван болсон харагджээ. Тэд хүүхдүүдийнхээ төлөө дайсагнасан харилцаагаа дуусгаж, эвтэй байх болсон.

Жолигийн хувьд Брэдээс салснаа зөв шийдвэр гэж үзэх болсон бол Питтийг анхны эхнэр Женнифер Энистонтойгоо эргээд харилцах болсон гэх мэдээлэл гарсаар байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top