Жүжигчин Брэд Питт экс эхнэр Анжелина Жолигийнхоо найз Жиллиан Арменантегаас найзынхаа эсрэг мэдүүлэг өгөхийг гуйжээ. Брэд хүүхдүүдтэйгээ удаан хугацаагаар байх эрх авахын тулд ийм алхам хийж байгаа гэнэ.
Энэ сарын 5-нд эхлэх шүүх хурлаар Брэд, Жоли нар өөрсдөө ч мэдүүлэг өгөх аж. Брэдийн зарим фэн нь түүний хийх гэж буй алхмыг дэмжсэн бол зарим нь хүүхдүүдээ сайн өсгөж хүмүүжүүлж байгаа Жолид таагүй хандлаа гэж буруутгажээ.
Жоли, Питт нар зургаан хүүхдээ харах асуудлаар дөрвөн жил шүүхдэлцэж байгаа юм. Жоли сүүлийн үед Брэдийг хүүхдүүдтэй нь байнга уулзуулж, гэртээ урих хүртлээ найзалж эхэлсэн билээ. Гэвч тэдний дунд дахин тэмцэл өрнөж эхэлсэн нь Брэд найз бүсгүйтэй болсонтой холбоотой байсан юм.
Брэд Питт 27 настай модель Николь Потуральскитай болзож эхэлсний дараа Жоли түүнийг хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Жолио өөрөө найз залуутай болчоод хөөрхий Брэдийг найз эмэгтэйтэй болсных нь төлөө тэгэж хатуурхаад байхдаа яадаг байнаа эмэгтэйчүүд арай л танхай загнах юм даа.