Брэд Питт хүүхдүүдээ кинонд тоглохыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар үрчилж авсан гурав, төрүүлсэн гурав нийлсэн зургаан хүүхэдтэй билээ. Тэд 2008 онд Нокс Леон болон Вивьен Маршелин нэртэй ихрүүдийгээ төрөхөд анхны зургийг нь Америкийн Hello! сэтгүүлд 14 сая ам.доллароор зарж, рекорд тогтоож байсан юм. Жоли, Питт нар уг мөнгөнийхөө дийлэнх хэсгийг буяны үйлст зарцуулсан гэдэг.

Өдгөө 12 настай ихрүүд бусад ах, эгч нарынхаа нэгэн адил ээжийнхээ уран бүтээлд тусалсаар ирсэн. Вивьен охин 2014 онд ээжтэйгээ хамт алдарт “Малефисент”-д тоглосон билээ. Жоли киноныхоо хоёрдугаар ангид нөгөө ихэр Ноксыг болон түүний эгч Шайлог тоглуулахаар төлөвлөж байсан ч Жоли, Питт нар салсны дараа Брэд Питт хүүхдүүдээ кинонд тоглохыг хоригложээ.

Ихрүүдийн нэг болох Вивьен охин эгч Шайло шигээ эрэгтэй хүүхдийн хувцас өмсөж, эрэгтэй хүүхэд шиг биеэ авч явж байна гэж шүүмжлэлд өртөөд байсан. Тэгвэл Вивьен одоо араб хэл сурч байгаа гэнэ. Харин Нокс хүү дохионы хэл сурч эхэлжээ. Тэрбээр мөн мотоциклийн уралдаан, спортын тэмцээнүүдийг аавтайгаа хамт үзэх дуртай.

Брэд Питт, Анжелина Жоли нарын салах үйл явц олон жил маргаантай үргэлжилсний эцэст шүүхээс Жолиг хүүхдүүдээ аавтай нь уулзуулж байхыг үүрэгдсэн билээ. Хүүхдүүдтэйгээ уулзах эрхээ алдаад байсан Брэд Питт одоо хүссэн үедээ зургаан хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэх эрхтэй болсон юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.103) 2023 оны 06 сарын 27

6 ХҮҮХДЭЭС 2 НЬ ХАР БА НЭГ АЗИ ЦАРАЙТАЙ ТУЛ бРЕДИЙН ХҮҮХЭД БИШ БООЛТОЙДОГОО. АВГАЙ НЬ ЗАВААН АМЬТАН БООЛТОЙ.УГ НЬ 6 ХҮҮХЭДТЭЙ ГАЙХАМШИГТАЙ САЙХАН ӨНӨР ГЭР БҮЛ ЮМДАА

0  |  0
Top