Голын усанд машинаа угааж, хог хаясан этгээдийг торголоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Экологийн Цагдаагийн албанаас усны сан дагуу бүсүүдэд хяналт шалгалт хийж ажиллаж байна.

Иргэдийн гаргасан дийлэнх зөрчил нь голын сан бүхий газарт суудлын автомашинаа угаасан хог хаягдлаа ил задгай хаясан үйлдлүүд зонхилж байна. Тус албанаас иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслийг угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил үйлдэгдэж байсныг баримтжуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгууль оногдууллаа.

Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /100,000 мянган төгрөг/, хуулийн этгээдийг 1,000 нэгжтэй /1 сая төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(58.109.221.157) 2025 оны 03 сарын 13

Eko tsagdaa udur bur ajillah heregtei

3  |  0
Со ах(202.179.25.91) 2025 оны 03 сарын 13

Торгууль бол шийтгэл биш суулгах байсан юм.

3  |  0
tur(59.153.112.59) 2025 оны 03 сарын 13

Baga baina aa.Neg l hoolond oroh mungu baishgee................

4  |  0
Top