Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт, тус компанийн хувьцаа эзэмшигч буюу Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар / Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.
Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 5-ны өдөр эхэлж, хоёр өдөр үргэлжилсний эцэст шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатыг бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт таван жил, мөнгө угаасан гэмт хэрэгт хоёр жилийн хорих ял оноосон бол түүний эхнэр Д.Сэргэлэнг цагаатгаж шийдвэрлэжээ.
Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна. Д.Сэргэлэн нь Б.Эрдэнэбаттай гэр бүлийн хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд боловч гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, бүлэглэсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэг, шинжлэн судалсан нотлох баримт зэргээр нотлогдохгүй байна гэж үзэж цагаатгалаа.
Сэтгэгдэл ( 8 )
Hulgaich nart orshooliin huuli tuich hamaagui shu harin yliin nemeh heregtei.
Ариг дампуурлаа гэж
Байшин үйлдвэрлэх комбинат барьж бүтээн байгуулалт хийсэн юм биш үү?
tegeed barigdsan oron suuts bgaa yum uu bi lav sonsooguin bn
baishin uildverleh kombinatiin tonog tohooromjiig germanaas oruulj irehdee tatvaraa hoishluulsan bsn teriigee tolson yum bolov uu aziin hogjliin banknii sanhuujilteer gd l bsn 2014...2015 ond
ИНГЭЖ БАЯН АМЬДРААД Ч ЯАХ ЮМ БИЛЭЭ. ХИЙМОРЬ ЛУНДАА , ҮР АЧАА БОДОЖ ХҮН ШИГ ЯВААЧ БАЯЧУУД МИНЬ .
ЖДҮ санг цөлмөсөнд хохирсон хүн нь маш олон. Энэ үйлдэлд хохирсон нь ганцхан. Ял нь тэнгэр газар шиг. Монголын хууль ийм гачлантай. Үнэний эсрэг гэмээр...
манай шүүх ч зарим нөхдөд үнэхээр энэрэнгүй юмаа нэг айлын хоёрыг цуг хориод яахав гээд л