Экологийн цагдаагийн албанаас "Нөхөн сэргээлт-2020" арга хэмжээг зохион байгуулж байна.
Тодруулбал ,Байгаль орчны багц хууль, Түүнд нийцүүлэн гарсан холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах, эвдэрсэн талбайн хэмжээг тогтоох, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох этгээдээр зохих стандарт, журмын дагуу хийж гүйцэтгэтгүүлэх зорилгоор "Нөхөн сэргээлт 2020" ерөнхий арга хэмжээг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл гурван үе шаттайгаар төлөвлөн зохион байгуулж байна.
Албаныхны өгсөн мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь газрын доройтолд өртсөн бөгөөд дээрх газрын 47 хувь нь хүний үйл ажиллагааны нөлөөтэйгөөр сүйдээд байгаа аж. Иймд дээрх газруудыг нөхөн сэргээх ажлыг эхлүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )