Дүүрэг бүрт бүх нийтийн дасгал хөдөлгөөн өрнүүлнэ

2020 оны 08 сарын 20

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд болон холбогдох албаныхан өнөөдөр өглөө /2020.08.20/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж буй бүх нийтийн биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг дэмжиж оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Ковид-19” цар тахлын энэ үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжоор хангах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дүүрэг бүрийн нийтийн эзэмшлийн талбайг ашиглах уриалгыг гаргасан. Нийслэлийн зүгээс Биеийн тамир, спортын газартай хамтарч ажиллахаар болсон. Түүнчлэн төрийн бус байгууллага, клуб, иргэдийн оролцоо ч үүнд чухал.

Иргэд зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглах бус дүүрэг бүрдээ нийтийн эзэмшлийн талбайдаа идэвхтэй хөдөлгөөн хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлж ажиллана. Бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэхийн төлөө уриалж байна” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.150.224) 2020 оны 08 сарын 20

zailuulda ganth udur bolool hudlaa shuudee KKK Mgl hun hezeech yumand tuuchtai bich hudalch hulgaich huuramch uls un.dur zuudneese serj bgaa yum bhdaa KKK

0  |  0
Top