ОХУ-ын Буриадын Холбооны аюулгүй байдлын газраас Сэлэнгэ мөрөнд живсэн Монголын хоёр иргэнийг хайх ажил эхлүүлсэн талаараа мэдээлсэн билээ. Энэ сарын 18-нд Сэлэнгэ голд живсэн хоёр хүнийг урсан, хил давсан байх магадлалтай гэж үзэн Монголын Засгийн газраас ОХУ-д эрэн хайх ажиллагаа явуулах хүсэлт гаргасан юм.
ОХУ-ын Буриадад энэ сарын 23-наас эхлэн эрэн хайх ажиллагаа явуулж байгаад өнөөдрөөс зогсоосон байна. Аврагчид гол болон голын дагуу 180 км зайд ажиллагаа явуулсан ч цогцсыг олоогүй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )