Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өчигдөр /2020.09.01/ Нарны зам, Дүнжингаравын автозамыг холбосон төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлын явцыг шалгалаа.
Баянзүрх дүүргийн 13, 26 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх Ахмадын хорооллын орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, автомашинд зориулсан нүхэн гарц барих ажил хийгдэж байна. Хоёр талдаа явган зам, автозамын 4 нүхэн гарц, 14 метрийн өргөн 2,38 урттай автозам баригдаж эхэлсэн юм.
“Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Нарны замын ачааллыг Дүнжингарав руу хуваахаас гадна Офицеруудын ордны тойргоор заавал тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэнэ. Нүхэн гарцыг дөрвөн эгнээтэйгээр хийж, том оврын автомашин зорчих боломжтой байхаар хийж байгаа” хэмээн нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра хэллээ.
Одоогийн байдлаар замын трасст хоёр нэгж талбар өртсөн байгаа бөгөөд эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүй, зөвшөөрөлгүй газраа сунгасан гэх шалтгаанаар газар эзэмших эрхийн хүчингүй болгосон талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай мэдэгдэв.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, автозамын ажлыг чанарын өндөр түвшинд, технологийн горим алдагдуулалгүйгээр хийж гүйцэтгэх үүргийг холбогдох албаныханд өглөө.
Тус автозамыг "Мотор Сервис" ХХК, "Алтай рөүд" ХХК түншлэлээр хамтран гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Gurvaljingiin barilgiin material els, hairag, tsement, mod chuluunii zahiig nuulgeechee...Deer n ugluu oroinii ajil ehleh tarah ued n tom achaanii mashinii hudulguuniig horigloj tsagiin hyzgaarlaltand oruulah shaardlagatai ym baina lee dee...
Yg unen HUNNU MALL-s hoish n 1-r horoolol hurtel Tuul gol deeguur guur tavival ih achaalal hungurun dee.... Hotiina jiliig hiigeed l ug avah nuhuduud bish baina lee dee\n
Баянгол дүүргийн Гурвалжингаас - ТЭЦ-3 ийн хажуу тал, Сонгино хайран дүүргийн /Сонcголон/ Хануул дүүргийн Яармаг/- ийг холбосон гүүрэн гарц барихгүй бол болохооргүй болсон байна даа дарга нараа. Батбаясгалан Индра нараа хотын төвөөс гарч дээрхи дүүргүүдийн өглөө оройны оргил ачаалалын үеийн замын trafic-ийг нэг үзмээр юм даа. Хотын төвийн зорчих хэсэгээр дарга нар их явдаг учраас тийш нь анхааралаа хандуулаад байдаг болжээ. Дарга ч ард түмэн цэрэг ч ард түмэн шүү ...
Хуучирсан мэдээ байна ш дээ. Оны өмнө л ингэж ярьж байсан. Хийхгүй л дээ. Итгэл алдарсан