Өнгөрөгч даваа гараг буюу наймдугаар сарын 31-ний өдөр хулгайгаар мод бэлтгэж байсан иргэн модонд цохиулж, амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Булган аймгийн Баян-Агт сумын нутагт ууланд мод бэлтгэж байсан хүн модонд даруулж, нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Улмаар цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад тус сумын зургаадугаар багт оршин суух, 45 настай эрэгтэй зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаад модонд цохиулж нас барсан байжээ. Хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Tend elsen tsuld mod tariad end oid ni tairaad yamar uchirtai yum boloo
ene oig baihgui bolgojee huurhii dahij sergeheergui halzan tolgoil ireh jil ni uldeh baihda
hulgai har mortei gedeg....
hulgai har mortei gedeg....
lus sawdag shiitgejee