Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хөдөлмөр хамгааллын яам хамтран мэргэжилтэн бэлтгэх сургалт үйлчилгээг сурталчлах, цаашдын үйл ажиллагааны талаар барилгын политехник коллежид сургалт зохион байгууллаа.
Өнөөгийн нийгэмд мэргэжилтэн дутуу байна. Иймээс коллеж мэргэшүүлэх сургалтанд залуучуудыг хамрагдаж нийгэмд хэрэгцээтэй мэргэжлээр суралцахыг уриалсан юм. Сургалтын үеэр “Халамжаас хөдөлмөрт гэсэн хоёрхон үгэнд багтаагаад дөрвөн жилийнхээ гол зорилгыг төлөвлөсөн. Хавтгайрсан халамж байгаа учраас хөдөлмөр эрхлэх боломж бүрдэхгүй байна. Халамжаа цахимд шилжүүлж хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулна. Мэргэжлийн салбарт ур чадвартай мэргэжилтэн авъя гэхэд өнөөдөр ажилд орох хүн байхгүй байна. Иймээс мэргэжлийн боловсрол сургалтын салбараа хөгжүүлж цаашид сайжруулж мэргэжил бүхэн сайхан гэдгийг таниулна. Энэ талаар нийгэмд зөв ойлголт өгөх хэрэгтэй байна” гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлсэн юм.
Сургалт явуулснаар цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хөдөлмөрийн хүн гэдэг нэрийг олон нийтэд таниулан сурталчлах, хөдөлмөрлөх үнэлэмжийг нэмэгдүүлэх аж.
Э.Нандинцэцэг
Сэтгэгдэл ( 0 )