Мэргэжлийн ажилтны үнэлэмж бага учраас Монголд ажилгүйдэл бий болж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран мэргэжилтэн бэлтгэх сургалт үйлчилгээг сурталчлах, цаашдын үйл ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Мэргэжил бүхэн сайхан гэдгийг олон нийтэд хүргэх, сурталчлах, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ), политехник коллежийн үйл ажиллагааг таниулах, иргэдийн хандлагыг өөрчлөх нь өнөөдөр тулгараад буй асуудлын нэг. Энэ салбарыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдаа холбоотой, системтэй, зөв тогтолцоотой хөгжүүлэхийн тулд хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтарч ил тод, нээлттэй ажиллана” гэдгийг онцлов. 

Манай улсад анх мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийг 2002 онд боловсруулан баталснаас хойш сүүлд 2016 онд шинэчилжээ.

“Хүүхдүүд ихэвчлэн дуучин, жүжигчин болохыг хүсдэг. Гэтэл нийгмийн хүрээнд дутагдаж байгаа олон мэргэжил байдаг. Иймд энэ төрлийн чиглэлийн мэргэжилтэй ажилтны үнэлэмжийг нэмэгдүүлж, хүмүүст таниулах нь чухал” гэж МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа хэлсэн юм.

Үүнийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежууд чухал үүрэгтэй. МСҮТ, коллежуудын хувьд дадлага хийх нөхцөл боломжийг хангаж дадлага хийх байраар хангасан төдийгүй тоног төхөөрөмжүүдээ шинэчилж байгаа талаар албаныхан ярьж байв. Манай улс 2014 оноос хойш дэлхийн ур чадварын тэмцээнд гагнуур, цахилгаан, барилгын өрөг угсрагч, барилгын сантехник, мужаан, токарь, тогооч, үсчин гэсэн мэргэжлийн чиглэлээр оролцож ирсэн нь мэргэжлийн хүртээмж, давуу талыг ойлгуулахад чухал нөлөө үзүүлж байгааг сургалтын үеэр онцолж байв. 


Э.Нандинцэцэг

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.38) 2020 оны 09 сарын 16

Ариунзаяа маш зов чиглэлд ажиллаж байна 9 р ангиа тогсоод мэргэжлийн сургуульд орсон нь дээрдээ

1  |  0
Top