Буриадын хулгайн анчдыг хугацаанаас нь өмнө суллалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Монголын хилийг зөрчин, хорих ялаар шийтгэгдсэн Буриадын хоёр иргэнийг хугацаанаас өмнө суллажээ. 2019 оны аравдугаар сард Буриадын Захаамин аймгийн хоёр иргэн ан хийж яваад улсын хилийг зөрчин, манай хилчдэд баригдсан билээ. Тэд ойд төөрсөн гэж мэдүүлсэн ч 2019 оны 12 дугаар сард Шүүхээс хууль бусаар хил зөрчсөн, зөвшөөрөлгүй буу зэвсэг эзэмшсэн хэргээр 1 жил 30 хоног хорих ял оноосон.

Монгол дахь ОХУ-ын Ерөнхий Консулын газраас гаргасан хүсэлтийн дагуу Монголын тал хил зөрчигчдийг хугацаанаас өмнө сулласан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.80.210.183) 2020 оны 09 сарын 16

хэн нэгэн баян тарган даргын хамаатан байсан байх нь дээ.

0  |  0
Top