БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И албан ёсны айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж байна.
Уулзалтаар хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, төмөр замын боомт барих болсонтой холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар хөндөн ярилцана.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал өчигдөр эхэлж Гадаад харилцааны сайд Ц.Энхтайвантай уулзан хэд, хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Түүнчлэн төмөр замын гурван ч боомт барих асуудалд албан ёсны тохиролцоонд хүрсэн билээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ерөнхийлөгчид бараалхсаны дараа Ерөнхий сайдтай уулзах товтой байна.
Сэтгэгдэл ( 0 )