ТАСС: Ван И Улаанбаатарын төвийн зочид буудлуудад буусангүй

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байна.

Түүний айлчлалын талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлэхдээ дараах зүйлийг онцолжээ.

Тухайлбал, ТАСС агентлаг “Хятадын Гадаад хэргийн сайд Монголд айлчлах үеэрээ тус улсын тахилгат Богд хан ууланд алхахын тулд Улаанбаатар хотоос урагш зургаан км-т байх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх зочид буудалд буужээ” хэмээн онцлоод, “Ван И “Шангри-Ла”, “Туушин” зэрэг Монголын нийслэл хотын төв дэх томоохон зочид буудлуудад буухгүй байхаар шийджээ” гэж мэдээлэв.

Мөн бусад хэвлэлүүд “Хятадын Гадаад хэргийн сайд Монголын урилгаар тус улсад айлчилж, тахилгат ууланд нь очихоор шийджээ” гэж мэдээлж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр /2022.08.07/ Улаанбаатар хотод газардаж, Хан-Уул дүүргийн Жаргалантын аман дахь зочид буудалд буусан билээ.

Оросын ТАСС агентлаг мөн Богд хан уулыг онцлон мэдээлсэн байлаа. Тус агентлаг “Богд хан уул нь дэлхийн хамгийн эртний дархан цаазат газруудын нэг юм. Домогт өгүүлснээр, Чингис хаан энэ уулын ойг огтлох, ууланд ан хийхийг хориглож байжээ. Үүний ачаар Богд хан уул байгалийн мөн чанараа хэвээр нь хадгалжээ. 1996 онд ЮНЕСКО энэ уулыг дархан цаазат газраар бүртгэсэн юм” гэж мэдээлжээ.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн “Богд уулын хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 м-т оршдог. Тэндээс Улаанбаатар хотыг бүхэлд нь харах боломжтой” гэж мэдээлсэн байв.

ТАСС агентлаг Ван И-гийн хувьд энэ нь Монголд гурав дахь удаагаа хийж байгаа айлчлал гэдгийг онцлоод “Ван И 2018 онд хоёр дахь удаагаа Монгол Улсад айлчлахдаа Оросын Бүгд найрамдах Тува улстай хиллэдэг баруун аймаг болох Увсад амарч байжээ” хэмээн мэдээлжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
..,(192.82.78.82) 2022 оны 08 сарын 08

Путины айлчлалын үер звезда ТВ Монголын талаар, Улаанбаатарын тухай харуулахдаа гэр хорооллыг л холоос харуулж байсныг санаж бна.

1  |  0
So what(90.129.207.75) 2022 оны 08 сарын 09

Oorsdiig n husriin nohoi ch shinshlehghu ataarhaj bgaa biz lalruud keke

1  |  3
Зоч(103.141.250.4) 2022 оны 08 сарын 09

Босоо хөхдөгүүд гэж оросын гар хөлүүд нь мэдээлэл өгсөн байна

3  |  6
БОСОО ХӨХ МОНГОЛ(66.181.184.40) 2022 оны 08 сарын 09

ХӨСРИЙ РАШИСТУУД ТЭДНИЙ ХӨЛСНИЙ НОХОД БООЖ ҮХЭХ НЬ ЭЭ

2  |  4
Тттттгт(202.55.188.123) 2022 оны 08 сарын 08

Мэдээлэл сайтай юмаа би мэдээгүй юмаа

3  |  0
Top