УЛСТӨРЧИЙН АЛДАА: Үзмэрч, төлөгчтэй ЕРӨНХИЙЛӨГЧ

2020 оны 09 сарын 17

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат дэргэдээ Ч.Дашцэрэн хэмээх үзмэрчтэй, мөнөөх төлөгч нь Төрийн тэргүүний зөвлөхийн албатай, “Төрийн үзмэрч” хэргэмтэй байсан инээдэмтэй атлаа эмгэнэлтэй гашуун түүх бий. Монгол Төрийн тэргүүн үзмэрчдээ ажил үйлсээ даатгадаг, нөгөөх нь Төрийн ордонд сан тавьж, арц, хүж уугиулж, зоос гүйлгэж, шоо орхиж, мэргэлж түргэлж суусан нь бодит үнэн.

Уг нь Ч.Дашцэрэн Улаанбаатар хотын Барилгын гэх тодотголтой III автобаазын жолооч байсан хүн. Геологийнхонтой ч хамтарч ажиллаж байсан тул ашигт малтмалын орд бүхий газруудын нууц зургийг харж байсан удаатай гэх. Мөнөөх эр 1990 оны эхээр “Ромбу” гэдэг харь гаригийнхантай холбогддог тухай шуугиан дэгдлээ.

Тэр үед биеэсээ гал гаргадаг Б.Өнөрмаа бүсгүй, харь гаригийн нисдэг тавгаар нийслэл дээгүүр аялсан Өвөрхангайн Мөнгөнцэцэг охин, үдэш бүр “Ромбу” гаригийнхан нөхрийнх нь өврөөс сугалж авч яваад үүрээр буцааж авчирдаг далдыг харах шидтэй Ховдын хүүхэн, Сонсголонгийн гүүрний дэргэд бужигнаж байсан одойчуудтай ярилцсан гэх хүүхдүүд, өөр ертөнцийнхөнтэй дөрвөн ч удаа уулзаж гэрэлтсэн ногоон чулуу “бэлгэнд авсан” Увсын Гүнтэвдэлгэр охин, зохиолч Дожоодорж, Сэлэнгийн залуу Төмөрбаатар хоёрын “Алтан цөгц”-ний  дуулиан гээд хүний ой тойнд багтамгүй үйл явдал ар араасаа цуварч, тэр бүрийг ШУА-ийнхан “шинжлэх ухаанч”-аар нотолж, улсын төв телевизээр дамжуулж, хэвлэлээр шуугиж, төр, засгийн удирдлагууд унаж тусан итгэж байсан хоржоонтой цаг байв.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэг өдөр Үндэсний телевизийн сэтгүүлч, “Гарын таван хуруу” аяллын багийн гишүүн, “Парик” Жаргалсайхан агсныг дуудаж “Ерөнхийлөгчийн Тамгын газарт “Ромбу” гэдэг харь гаригтай холбоо барьдаг Ч.Дашцэрэн гэдэг хүн ирсэн. Тэр хүн манай улсын хувь заяаг шийдэх магадлалтай. Гурав хоногийн дараа Богд уулан дээрээс харь гаригийнхантай холбоо барина гэсэн. Түүнтэй уулз” хэмээх үүрэг өгчээ. Энэ тухай Жаргалсайхан сэтгүүлч амьд ахуйдаа дурссан байдаг. Харь гаригийнхантай холбоо барьж буй нь гэж гараа алдлан хөлсөө цувуулж, тэнд тийм, энд ийм баялаг байна хэмээн нэрлэж, Төв Азийн усны хагалбар дор нь бий гэх уулын оройг зааж бахардаж ядарсан дүр эсгэн ус залгилах, тэгснээ “Харь гаригийнхантай холбоо барихаар ингэдэг” гэж цээжин дээрх хөндлөн улаан зураасуудыг харуулан тамир тасран ойчих түүний тухай нэвтрүүлэг цацагдаж, төрийн үзмэрчийн нэр алдар улс даяар суга өсөв. Яруу найрагч, улстөрч О.Дашбалбар хүртэл гэрлэн бүрхүүлд нь орж сүсэглэсэн тухайгаа зурагтаар ярьж байлаа.

Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр залагдсан Ч.Дашцэрэн төрийн томчуудын шадар бараа бологчдын суудаг асан Төв шуудангийн өмнөх байранд аж төрөх болов.

Гэвч Марз ууланд 1993 онд гарч, олон хүний аминд хүрсэн онгоцны сүйрэл Төрийн төлөгчийн тарыг таниулсан юм. Үзмэрч Ч.Дашцэрэн тэргүүтэй 200 гаруй мэргэч төлөгч, бөө, удган өөр өөрийнхөө аргаар үзэж харсан ч 10-аад хоногийн турш бодитой сураг гаргасангүй. Нисдэг тэрэг хөлөглөсөн мэргэчүүд баруун хэдэн аймгийн нутгийг тойроод олсонгүй. Үр дүнд нь улсын тарчиг хөрөнгө л нимгэрэв.

Эцэст нь уулчдын баг Марз, Зүрх ууланд авирч, тэдэнд газарчилсан Ж.Сэнгэмугаа гэдэг хүн сүйрсэн онгоцны сэгийг анх олж харжээ. Ингээд Төрийн үзмэрчийн сүр сүлд шалдаа унах нь тэр.

Тэр жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, анх 1990 онд Улсын Бага Хурлаас БНМАУ-ын эхний бөгөөд сүүлийн ганц Ерөнхийлөгч болон сонгогдсон П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны бүх нийтийн сонгуулиар Төрийн тэргүүний сэнтийд дахин морилсон ч мэргэч, төлөгч нь албанаасаа бууж үлгэр төгссөн билээ.

Нэг талаас Монголын ашигт малтмалын цэг, судлуудыг гарын таван хуруу шигээ мэддэг, тухайн цагтаа Түлш, эрчим хүч, геологийн орлогч сайд, сайд байсан П.Очирбат нь геологийн нууц зураг, зураглалыг үзэж харж байсан Ч.Дашцэрэнг дэргэдээ авч, ашигт малтмалын ордуудыг үзмэрчээр олуулж буй дүр эсгэж, өнөөдрийн олон хариуцлагагүй уурхайг цэцэглүүлэх эхийг тавьсан ч гэж хардаж болох. П.Очирбат Ерөнхийлөгчийн үед Алтны шороон ордыг замбараагүй ашиглуулах эх суурь тавигдаж, нинжа нар төрсөн. Хариуцлагагүй уул уурхайн балаг энэ үеэс эхэлж, байгаль, газар шороо сүйтгэгдэх болсон.

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч нь үзмэрчээр зөвлүүлж байсны балгаар төрийн түшээдийн ажил үйлсийг чиглүүлж, хазайж, халтирахаас сэргийлэх учиртай Зөвлөх гэдэг албаны нэр хүнд унаж, танил талтай, сүйхээтэй, эсвэл гавьяаны амралтаа эдэлж буй нэгний хашдаг төдий тоглоомын ажил болж үнэ хүнд нь үгүй болов.

Төрийн албыг хэн нэг зальтай этгээд олзолж, улсаар, төрөөр, ард иргэдээр тоглож, хувь заяаг нь тонгочуулж болохын эхлэл ч Үзмэрч зөвлөхөөс эхтэй учир удаа дараагийн байж болшгүй олон алдааны үндэс эндээс тавигдсан гэлтэй.


 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teneg erenhiilegch b(90.27.179.234) 2020 оны 11 сарын 02

Ochirbat bol sydalgaa sinjelgee muutaigaar alt ryygaa dairsan ni enee hyrtel ylas toriinhen bolon ard tymenii dyrgyizeliig bainga hyrgedeg neg yosondoo tenegdyy gar baisan?genet ender deed alban tysaal abaad yah iiheen ch medehgyi tenegdsen ni emgeneltei begeed hargislalatai yum!hairan ch Mongol ylasiig mini ireedyig ballasan hamgiin eedgyi haraal idmer men?....

0  |  0
zochin(202.179.27.81) 2020 оны 09 сарын 18

Ochirbatiin balgaar mongolchuud yduurch bas dachin uduursan!!!

0  |  0
nemo(99.57.27.106) 2020 оны 09 сарын 18

neeree shulegch balbar hari garigtai holboo barig balraagui uu

0  |  0
Монгол Улсын иргэн(192.82.68.122) 2020 оны 09 сарын 17

Хөгийн эр дээ, Цэдэнбал даргын ачаар хар залуугаараа сайд хийж явсан хэрнээ яаж хэлмэгдүүллээ Ээбий Гончигоо нартай бүлэглэж. Шуналын тулам чинь ”та минь ээ” гэж луухай зан гаргасаар түмэн олноо ядууруулж, өөрөө тэрбумтан болчихоод л, бас болоогүй ээ Сайханбилэг нарт хөшөө босгох хэрэгтэй гэчихжээ. хам хэрэгтэндээ

1  |  0
bat(43.242.243.108) 2020 оны 09 сарын 17

Ene hun yahav mergejliinhee daguu l sanaa gargaj . harin daraagiinh n uunii achaar unuudriig hurtel tsulhaij yvna gej meddeg humuus n yriad bgaa bizdee.Ter n hen ym be???

0  |  0
Иргэн(202.126.89.115) 2020 оны 09 сарын 17

Бид ийм л эргүү ерөнхийлөгчтэй байлаа. ШУА гэж бас хэдэн малын цуглуулга. Ямар хошногоных нь эрдэмтэн мэргэд....

1  |  0
Hataa(66.181.185.52) 2020 оны 09 сарын 18

Aziin bar bolgono gej hutsaj bgaad aziin hamgiin yaduu oron bolgoson sfgiin uvgun shu uvuu gaigui ajilladan bol bid iim nhgui bsan

3  |  0
Ochorbat(202.55.188.87) 2020 оны 09 сарын 17

***

0  |  0
Zochin(115.65.112.192) 2020 оны 09 сарын 17

Tansagmaa

0  |  0
Зочин-2(66.181.190.66) 2020 оны 09 сарын 19

Монголын төрийг гутаасан анхны ерөнхийлөгч, алтанд шунасан арслан ерөнхийлөгч, хийх ажлаа мэддэггүй мэргэч төлөгчид итгэдэг ерөнхийлөгч, ард түмнийхээ итгэлээр тоглосон ерөнхийлөгч, юун дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй нэг хүнд 2 алтан гадас олгодог ерөнхийлөгч, хууль, хариуцлагаа мэддэггүй бүдүүлэг ерөнхийлөгч бсан биш үү??? ккк

6  |  0
Ок(103.26.195.231) 2020 оны 09 сарын 17

Албан бус уулзалт шүү дээ

0  |  0
Зочин(202.126.89.167) 2020 оны 09 сарын 18

Тавьтаргүй амьтан, 90 саяын Гансүхийн хэрэгтэй бас холбоотой

2  |  0
иргэн(192.82.74.205) 2020 оны 09 сарын 18

Цэдэнбал даргаас бүх юмыг нь хэлмэгдүүлсэн намын дарга гэсэн шүү дээ

3  |  0
Зочин(202.55.188.37) 2020 оны 09 сарын 17

Харин Багабанди бол түүний дэргэд юу ч биш.

0  |  0
Зочин(202.55.188.37) 2020 оны 09 сарын 21

Та нарыг бодоход хийчхсэн гавьяатай хүн шүү дээ. Их гавьяаг бас зохих хэмжээний сүүдэр дагах нь жам. Бүгдээрээ мунхарч элийрчихээд ганц хүнд гэмээ чихээд өнгөрөх гэж үү? Тэр элийрэл нь ч гэсэн юуны төлөө байсан бэ? Хүчирхэг удирдагчид дэргэдээ үзмэрч, бөө, төлөгчидтэй байсан нь бүх боломжийг л ашиглаж буй хэрэг. Битгий бүх юмыг нүүдэлчин ухаанаар хольж бантагнуул. Одоогийн монголын хэдэн ерөнхийлөгч дотор түүн шиг нэр цэвэр, улс орныхоо хувь заяаг шийдсэн бие хүн байна уу? Ямар азаар анхны ерөнхийлөгч маань геологич хүн байв аа.

0  |  5
mm(43.242.243.155) 2020 оны 09 сарын 17

ene hunii balagaar baylagiin haraal hursendee

2  |  0
Top