Зуун, мянганы солбицолд төр тэргүүлсэн Ерөнхийлөгч

2020 оны 10 сарын 28

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТҮҮХҮҮД

“ХЭЭГҮЙ”-Г ЗАЛГАСАН “ХИЙГҮЙ” ЭРХЭМ

 

Төрийн тэргүүний 1997 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди Ардчилсан хүчнээс сойсон өмнөх Ерөн­хий­лөгч П.Очирбат, МУНН-аас өрсөлдүүлсэн Ж.Гомбожав нартай учраа тааран ялалт байгуулж Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр тодорсон юм.

Үүнээс өмнө Н.Багабанди шинэ Үндсэн хуулийн дагуу 1992 онд бүрдсэн анхны УИХ-ын дарга байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үедээ УИХ-ын гишүүнээр улиран сонгогдоод нэг жил болчихсон тухайн цагтаа “Хатуу боорцог”-т тооцогдох улстөрч байв. Өмнөх “Хээгүй” Ерөнхийлөгч гэгдэх П.Очирбатыг залган Төр тэргүүлсэн түүнийг олон нийт “Хийгүй” хэмээн авгайлсан юм. Түүний оронд УИХ-ын нөхөн сонгуулиар Н.Энхбаяр Завхан аймгаас сонгогдож, хоёр дахь удаагаа парламентын гишүүн болсон билээ.

Н.Багабанди хуульд заасны дагуу хоёр бүрэн эрхээ гүйцэд эдэлж, шинэ зуун, шинэ мянганы солбицолд төр тэргүүлэн 1997-2005 онд найман жил Ерөнхийлөгчийн албыг хашсан эрхэм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны сонгуульд МАХН-аас дахин нэр дэвшиж, Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Гончигдорж, МУНН-аас нэр дэвшигч Л.Дашням нартай өрсөлдөн хоёр дахь ялалтаа байгуулсан юм. Н.Багабанди анхны бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлээд удаагүй байхдаа буюу 1997 оны есдүгээр сард Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолой барих асуудлаар баримтлах бодлого, байр суурийг судлах ажлын хэсэг байгуулсан.

Сая л амилах шинжээ олж буй хийн хоолойн асуудал ингэж өдгөөгөөс 23 жилийн тэртээ Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын анхаарлын төвд орж ирснийг энэ түүх харуулна. Аливаа томоохон төсөл нэг удаагийн үйл ажиллагаагаар бүтдэггүй, алгуур удаанаар, үе үеийн төр, засгийн бодлогын залгамж чанараар үр дүнд хүрдгийн нэг жишээ нь энэ. Түүний бүрэн эрхийн жилүүд ерөнхийдөө улс төрийн үймээн бужигнаан, талцал тэмцлээр дүүрэн байв. Наад зах нь Засгийн газар тогтдоггүй байлаа. Түүнийг Ерөнхийлөгч болоход ардчилсан хүчин эрх барьж байсан юм.

Н.Багабанди Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн гараан дээр шахам М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахаар бужигнасан ч эхний удаадаа намжив.  Гэвч сөрөг хүчин болох МАХН /одоогийн МАН/, ардчилсан хүчин дундаас төрсөн “Элсний 13”-ын нэхэл хатуутай тэмцлийн үр дүнд дараа жилийн хавар М.Энхсайханы Засгийн газар огцорч, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон ч зун нь мөн л унаж, дараагийн Ерөнхий сайдыг томилж чадалгүй хагас жил болсны гол тээг нь Ерөнхийлөгч Н.Багабанди болов. Ардчилсан хүчнийхэн Да.Ганболдын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэн Ерөнхийлөгчид зургаан удаа өргөн барьсан ч Төрийн тэргүүн тас гэдийж, 1998 оны зун, намрын туршид парламент нэг ёсондоо гацаанд оров. Тэрээр шазруун үедээ тас зууж чаддаг Ерөнхийлөгч байсан юм. Тиймдээ ч “хийгүй” нэрийг олноос авсан хэрэг. Энэ будилаан дундуур  С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарав.  Явж явж Ж.Наранцацралтыг Ерөнхий сайд болгосон ч дараа жилийн зун нь огцорч, Р.Амаржаргалын Засгийн газар бүрдсэн боловч хэдхэн сарын дараа УИХ-ын бүрэн эрх өндөрлөсөн.

Н.Багабанди Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд ар араасаа Засгийн газар огцроод зогсоогүй, Үндсэн хуульд оруулсан дордохын долоон өөрчлөлт, Эрдэнэт үйлдвэрийн бужигнаан, Казиногийн хуулийг УИХ-аар баталж, удалгүй түүнийгээ цуцалж,  парламентын гишүүдээс хэрэгтэн болж шоронд ял эдэлсэн хэрэг гарсан. Ми-8 нисдэг тэрэг осолдож Н.Багабандийн дотнын найз, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг амь насаа алдсан, хэдэн жил дараалан зуд болж олон арван сая мал хорогдож, малаа барагсад хот руу дүрвэж гэр хорооллыг тэлж, нийслэлийг “хөдөөжүүлсэн” гээд олон үйл явдал ар араасаа өрнөв.

УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа хуучин гишүүд халаагаа өгөлгүй Төрийн ордны А танхимд хэдэн өдрөөр сууж, шинээр сонгогд­сон гишүүд тангаргаа өргөж чадахгүй хоёрдмол байдал үүсэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди хуралдааныг удирдан шинэ гишүүдээр тангараг өргүүлж, УИХ-ын үйл ажиллагааг эхлүүлж байлаа. Хэр баргийн үед нүүрийн хувирал гаргаж, дотоод сэтгэлээ харуулдаггүй Ерөнхийлөгч тулдаа тэр олон доргионыг “хий багатай” давсан байж мэднэ.

 

ҮНДЭСНИЙ СОЁЛ, ЗАНШЛАА ДЭЭДЭЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ

 

Н.Баганбанди Ерөнхийлөгч байхдаа Үндэсний сур, морин хуур, уртын дуугаа дээдлэх, өвлүүлэх талаар зарлиг гаргаж, үндэсний соёл, заншлаа авч үлдэхэд санаачилга гаргасан. “Монголын нууц товчоо”-г эрхэмлэн дээдлэх талаар шийдвэр гаргав. Эзэн Чингис хааны одонг бий болгож, эхнийхийг нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулсан юм. Бас амьд ахуйдаа хамаг шагнал, цол хэргэмээ хураалгаад байсан Ю.Цэдэнбал агсны өв дурсгалыг судлах, нэрэмжит байгууллагуудыг бий болгох тухай зарлиг гаргалаа. Бурхны шашныг хөгжүүлэхэд санаа тавьж “Улаан шарыг гошролдуулан Гандангийн хүр өөд алхдаг” гэсэн шүүмжийг сэтгүүлчдээс сонсож явав.  Монгол дайчдыг 2002 оноос энхийг сахиулах үйл ажиллагаанд ажиглагчаар, 2003 оноос уг ажил­лагаанд биечлэн оролцуулж, монгол цэргийг дэлхийн цэрэг болгох эхлэлийг тавьсан билээ.

 

МОНГОЛЫГ “БАГА ДЭЛХИЙ” БОЛГОСОН НЬ

 

Улаанбаатар хотод 2003 оны есдүгээр сард Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурал болсон юм. “Ардчилал, сайн засаглал, иргэний нийгэм” сэдвийн дор болсон уг бага хуралд дэлхийн 119 улс орны төлөөлөгчид орол­цон “Улаанбаатарын Тунхаглал”, “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан. Энэ арга хэмжээг тухайн үед Монголыг “бага дэлхий” болгосон үй явдал хэмээн олон улсад нэрлэж байлаа. Бага хурлын үеэр Олон улсын иргэний нийгмийн чуулга уулзалт бас болсон юм. Ерөнхийлөгч Н.Баганбанди, Ерөнхий сайд Н.Энхбаяр нар энэхүү арга хэмжээг зохион байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг билээ. Түүнийг Ерөнхийлөгч байхад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад анх удаа айлчлав. БНХАУ-ын дарга Зян Зэмин, Ху Жинтао, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга К.Аннан нарын зэрэг олон эрхэм Монголд айлчилж, Н.Бага­банди Ерөнхийлөгч ч АНУ-д айлчлан Ерөнхийлөгч Ж.Буштай уулзаж, дэлхийн бусад олон оронд хийсэн айлчлалаараа гадаад харилцааг өргөжүүлсэн юм.

 

БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ТӨГСГӨЛД СӨРӨГ ХҮЧИН БОЛОХ ШАХАВ

 

Үндсэн хуулийн дагуу Мон­гол Улсын Ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдох эрхтэй. Тиймээс 2005 онд Н.Багабанди Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөсөн юм. Бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөх тусам түүний байр суурь улам бүр сөрөг хүчний шинжтэй болж ирсэн. Тэрээр 2005 оны хавар УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Угтан ирэх урт шар хүний учруулах аюулаас болгоомжил” хэмээн хэлсэн нь шуугиан дэгдээв. Уг нь хавар цагийг монголчууд “урт шар хүн” хэмээн ёгтлон нэрлэдэг утгаар хэлсэн ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр тодроод байсан Ерөнхий сайд Н.Энхбаярыг ёжилж хэлсэн үг хэмээх давалгаа газар авав. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа үнэхээр урт шар дээл өмсдөг байсан билээ. Эвслээ тарааж МАХН /МАН/-ын бүлэгт нэгдэн бүдүүн бүлэг үүсгэсэн ардчилагчдыг “Айлын хашаанд хургаа бордогсод” хэмээн чимхсэн удаатай.

 

ОЮУТОЛГОЙН ТУЗ-Д ТӨЛӨӨЛӨГЧ БОЛЖ, “ХИЙГҮЙ” НЭРЭЭ СЭВТҮҮЛЭВ

 

Н.Багабанди Ерөнхийлөгчийн найман жилээ сэв багатай туулсны дараа Титэм үг тэрлэх болов. Залууст сургамж болох олон нийт­лэл туурвисан нь ухаарал, гэгээрэл хүссэн хүмүүст олз болсон. Тэрээр ийнхүү титэм үгээрээ оюуны гэрэл түгээж суусан бол сэвгүй, хийгүй нэртэйгээ үлдэж болох байлаа. Гэвч тэрээр 2010-2013 онд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, Монголын талын гурван гишүүний нэгээр 2016 оноос дахин сонгогдсон. Жилдээ хэдэн мянган ам.долларын цалинтай энэ ажлыг хийхдээ тэрээр Монголынхоо эрх ашгийг хамгаалдаггүй, энэ талаар үг дуугардаггүй, огцорч буудаггүй, дархан эрхтэй суудаг хэмээн бүтэн 10 жил шүүмжлүүлсэн нь түүний “хийгүй” гэх нэр алдарт том сэв суулгасан юм.

УИХ-ын анхны дарга, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч түүний нэр хүнд ингэж Оюутолгойгоос болж буурав. УИХ-аар удаа дараа түүнийг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх тухай яригддаг ч өнөөг болтол сугалж чадаагүй л байна. Харин Оюутолгойн ТУЗ-д өнөөдөр Монгол Улсыг төлөөлж суугаа Н.Багабанди, Г.Батсүх, Ц.Түмэнцогт нарын орны хүнийг нээлттэй сонгон шалгаруулах зар одоо ид зарлагдаад байгаа билээ.

Үймээн, бужигнаантай он жилүү­дэд төр тэргүүлэн хий гаргаагүй тэрээр уул уурхайгаас болж ийнхүү луу дансанд хавчуу­лагд­санд олон хүн харамсдаг нь үнэн.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.182.145) 2020 оны 11 сарын 11

ББ бол хамгийн нэр хvндгvй еронхийлегч шvv Хэт шунахай цадах ханахаа мэддэггvй мэдлэг нь ямар зэрэг вэ? гэдгийг ББ огт анзаардаггvй ББФилософийн ш/у-ны доктор зэргийг нууц хурлаар хамгаалсан гэж нэг хvн ярьсан хэрэв vнэн бол vvнийг олонд ил болгох хэрэгтэй ББ-ын эрдэм шинжилгээний ажлын зевлех шvvмжлэгч нь хэн хэн гэгч долдой нар байсан бэ? Гэргий нь гавьяат болсон гэдэг vнэн болов уу?!

0  |  0
ene ludeer yana daa!(90.27.179.234) 2020 оны 11 сарын 02

Hamgiin eedgyi nyyz mengenii synaltan abilgagch etgeed bol ene Bagabandi men,tyyniig sainaar heleh hyn tyn ch cheehen biz dee!!Yadaj N.Enhbayar sig aldaa onoo hoyortoison bol?.....

0  |  0
Нутгийн анд(183.97.147.249) 2020 оны 11 сарын 02

Монголд маш муу 2 хүн байдаг! Нэг нь Багабанди, нөгөөх нь Ц.Нямдорж. Хоёулаа хятадын тагнуул! Хятадын өмнө монголын төрийг үймүүлж бусниулах үүрэг хүлээсэн! Маш шуналтай. \n

0  |  0
Иргэн(64.119.24.204) 2020 оны 10 сарын 28

жинхэнэ новш

0  |  0
zochin(192.82.67.50) 2020 оны 10 сарын 28

harvaas hogiin amitan bna daa

0  |  0
Zeb(202.9.46.197) 2020 оны 10 сарын 28

Mundag hun shuu dee bid nar turiin terguun bsan ene erkhemd hundetgeltei handah uchirtai shuu dahiad neg udaa yeronhiilogch bolchih l hun bgan odoo ch nas deer garsan bh da

1  |  0
Zochin(202.9.46.42) 2020 оны 10 сарын 28

Nudend huiten estoi muuhai hvn shvv.bas neg luivarvchin

0  |  0
xaxa(66.181.161.54) 2020 оны 10 сарын 28

novshiin xun

0  |  0
иргэн(66.181.161.4) 2020 оны 10 сарын 28

Багабаньд Монголын улс төрийн амьдралыг там болгосон гол хүн. Ялж олонх болсон намаас санал болгосон нэгнийг Ерөнхий сайд болгохгүй байснаас шалтгаалж улс орныг хямрал руу түлхсэн. Зориг алагдсан. Зоригийн аллагын хэргийг самарсан гол удирдагч. Түүний баруун гар Ш.О гэгчийгээ Эрдэнэтэд буцааж тавиулахын тулд ноцтой зөрчил үүсгэсэн. Өөрийн талын хүмүүсээ Дээд шүүхийн дарга, Улсын ерөнхий прокурор болгож Зоригийн хэргийг илрүүлэхгүй болгох арга хэмжээг авсан. Үнэндээ аллагын захиалагч Ш.О гэгчээсээ хэргийн учир шалтгааныг холдуулсан. Аюултай этгээд.

1  |  0
Ок(66.181.187.213) 2020 оны 10 сарын 28

Мундаг хүн ярих юм бхгүй ийм улс төрч монголд ахиж төрөөгүй л байна

0  |  1
нг(122.201.22.119) 2020 оны 10 сарын 28

Солонгосын ерөнхийлөгч анх Монголд ирээд энэ Багабандитай уулзсан чинь энэ харин ”Та Миний охиныг танай сайхан Солонгос оронд очиж дээд сургуульд элсэн суралцахад нь тусалж өгөөч ” гэж гуйж нүдний булай болсоншт. Монголын төрийн тэргүүн албан ёсны уулзалт дээр хувийхаа юмыг гуйсан анхны тохиолдол тэр болсоншт. Тэрнээс хойш энэ Багабандийг хязгааргүй их эд хөрөнгөний шуналтай хулгайч л гэж хардаг болсон доо

2  |  0
Тэтгэвэр аварч(202.126.88.42) 2020 оны 10 сарын 28

Бас л нэг яригч. Толгой муутай хорон санаат хувиа хичээгч шуналт

2  |  0
дэлхийй (66.181.166.134) 2020 оны 10 сарын 28

энэ хорвоогийн хамгийн адгийн шаар

2  |  0
Зочин(202.55.188.85) 2020 оны 10 сарын 28

Оюутолгойд төлөөлөн суусан нь хууль зөрчсөн үйлдэл биш. Харин тэрээр төрийн тэргүүнээр ажиллахдаа хий гаргах гаргахгүйдээ биш ерөөсөө олигтой байж чадаагүй. Түүнийг яаж Очирбаттай зүйрлэх вэ. Очирбат бол зүгээр товчхон хэлэхэд ардчилсан монголын эцэг болсон хүн. Залуус өөрчлөлтийг хийсэн. Харин тэр хөгжлийн бодлогын үндсийг тавьсан. Багабандийн үед энэ бүх эрээ цээргүй бүхний эхлэл тавигдсан. Би түүнийг авилгач гэж бодохүй байна. Харин дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөгч. Хаяагаа манагч. Энхбаярыг тэр хазаарлах ёстой байсан. Тэр хэт бэртэгчин маягаар ажилласан. Мангасыг дэргэдээсээ сулласан.

1  |  0
1(119.40.103.6) 2020 оны 10 сарын 28

Г.Батсүх гэж хөгийн амьтан байгаа юм даа. Их удлаа даа тэнд\n

0  |  0
Зочин(192.82.74.56) 2020 оны 10 сарын 28

Эх орон ард түмэндээ гэсэн сэтгэлгүй амин хувиа хичээгч байжээ. Оюутолгойн монгол талыг төлөөлж өндөр цалин хүрчихээд бидний төлөө ганц үг ган хийхгүй байгаам даа

1  |  0
Зочин (103.26.193.216) 2020 оны 10 сарын 28

Монголын төрд бэлтгэгдсэн Ерөнхийлөгч тиймдээ ч 8 жил төвөггүй шиг төрийн тэргүүний албыг гүйцэлдүүлсэн. Түүний үед Засгийн газар олон удаа солигдсон нь нөгөө л албан тушаалын төлөө улаан хоолойгой хэрчих нь холгүй өөрсдийгөө ардчилагч гэж хөөрөгддөг боловсролгүй хүмүүсийн үйл ажиллагаа байсан юм. Энэ бол Багабанди Ерөнхийлөгчид даанч хамаагйү асуудал даа.

0  |  1
Төр(202.9.40.161) 2020 оны 10 сарын 28

Хамгийн муу санаатай худлаа шударга царайлсан новшийн нөхөр.

1  |  0
зочин(66.181.161.80) 2020 оны 10 сарын 28

ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ХҮН ДЭЭ, ХУДЛАА АЖИЛ ХЭРЭГЧ ЦАРАЙНААС ӨӨР ЮУ Ч ҮГҮЙ

2  |  0
Baatarsvren(202.55.188.104) 2020 оны 10 сарын 28

Титэм үг zoxiochood тэр газраас хувь хүртэнэ гэхээр сонин санагдаад байхын

0  |  0
Baatarsvren(202.55.188.104) 2020 оны 10 сарын 28

Титэм үг zoxiochood тэр газраас хувь хүртэнэ гэхээр сонин санагдаад байхын

0  |  0
иргэн(192.82.73.219) 2020 оны 10 сарын 28

Новшийн хараал идмээр гайнуудын нэг

1  |  0
Irgen.(70.181.124.42) 2020 оны 10 сарын 28

Tamgiin muu erunhiilugchiin neg shyy.ard tymneer bish uls ornoo bish had tolgoigoo bodson bas neg luivarchin.

1  |  0
Бадам(203.116.226.66) 2020 оны 10 сарын 28

Төр ашиглах нь зөв.

0  |  1
Монгол(202.179.27.22) 2020 оны 10 сарын 28

Зуун, мянганы солбицолд монголд дайсагнасаж монголын шилдэг хөвгүүнийг цааш нь харуулсан коммунист зандалчин одоо ч монголд дайсагнасаар явна. Үхэж далд орвол таарна.

2  |  0
Зочин(103.26.195.242) 2020 оны 10 сарын 28

Энэ новш Оюутолгойд Монгол улсыг төлөөллөө юу хогийн бээжин хав

2  |  0
Ярвайсан ярваа(66.181.187.103) 2020 оны 10 сарын 28

Эвгүй гар да, гэмгүй царайлчихаад

3  |  0
harhun(202.21.108.159) 2020 оны 10 сарын 28

Mongoliinhoo toloo dugardaggui bol buulgah heregtei.

1  |  0
ДУРГҮЙ ХҮРЁ БНА(202.131.236.170) 2020 оны 10 сарын 28

ХАМГИЙН ХОРЧИН ЗЭВҮҮН ГАР

1  |  0
Top